Лионель Месси Барселон хотын эмнэлэгт нэг сая евро хандивлалаа

 Лионель Месси Барселон хотын эмнэлэгт нэг сая евро хандивлалаа

Аргентин болон “Барселона” клубийн домог Лионель Месси Барселон хотын эмнэлэгт ‘COVID-19’ вирустэй тэмцэхэд зориулж нэг сая евро хандивласан байна.

“Бидэнд олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Тэр үүргийнхээ дагуу л би тодорхой хэмжээний мөнгө хандивлаж байгаа. Үүнтэй адилхан зүйлийг зөвхөн би ч бус бусад олон хүн хийх л байсан” гэж Лионель Месси ярьжээ.

Барселон хотын нэгдсэн эмнэлэг албан ёсны твиттер хуудастаа Лионель Мессид талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Одоогоор тус эмнэлэг вирусний эсрэг вакцин гаргаж, авах эмч, эмнэлгийн ажилтны цалин хангамжийг нэмэгдүүлэхэд ашиглана гэж зарлажээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн