ДЭМБ: АНУ ‘COVID-19’ цар тахлын шинэ голомт болж болзошгүй байна

 ДЭМБ: АНУ ‘COVID-19’ цар тахлын шинэ голомт болж болзошгүй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага АНУ коронавирусний цар тахлын шинэ голомт болж болзошгүй гэж үзэж байна.

ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Маргарет Харрис  АНУ-д коронавирусний халдвар  маш хурдацтай тархаж байна гэж Женев хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр анхааруулжээ. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахин одоогийн байдлаар 400 мянга гаруй хүн халдвар аваад байгаагаас 85 хувь нь Европын улс орнууд, АНУ-д ногдож байна. Халдварын тохиолдлын 40 хувь нь АНУ-д бүртгэгджээ. Энэ сарын 25-ны байдлаар, тус улсад 53005 халдварын тохиолдол бүртгэгдэж, 711 өвчтөн нас баржээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхий дахинд нийт
– 408213 халдварын тохиолдол бүртгэгдэж,
– 18313 хүн нас барж,
– 101031 өвчтөн эдгэрчээ.
Хятад улсад 81218 (нас барсан 3281),
Италид 69176 (нас барсан 6820),
АНУ-д 53005 (нас барсан 711),
Испанид 39673 (нас барсан 2696),
Германд 27436 (нас барсан 114),
Иранд 24811 (нас барсан 1934),
Францад 22300 (нас барсан 1100),
Өмнөд Солонгост 9137 (нас барсан 120) тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн