УОК: Дөрөвдүгээр сарын 1-нээс ХБНГУ, БНСУ, Японоос иргэдээ татна

 УОК: Дөрөвдүгээр сарын 1-нээс ХБНГУ, БНСУ, Японоос иргэдээ татна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгийн мэдээлснээр УОК-ын Шуурхай штабынхан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт  ажиллаж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарчээ. Дээрх аймгуудад энэ сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан бол 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу ажиглалтаас гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах ажиллагаанд нислэгийн багт ХӨСҮТ ,МХЕГ-ын байцаагч нар, холбогдох эмч мэргэжилтнүүдийг томилонажиллуулах шийдвэрийг гаргажээ.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн