Шинэ озэки Асанояма цолоо хүлээн авлаа

 Шинэ озэки Асанояма цолоо хүлээн авлаа

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр Осака хотод тавдугаар сарын Зуны тэмцээний банцүкэг хэлэлцлээ. Хурлаар Такасаго дэвжээний сэкивакэ Асаноямад озэки цол олгох асуудлыг хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Холбооноос Дэваноүми ояката, Сэндагава нарыг Такасаго дэвжээнд элчин төлөөлөгчөөр илгээж, энэ талаар албан ёсоор мэдэгдлээ.

Рэйва эриний анхны озэки болсон Асанояма “Озэки цолны нэр хүндийг өндөрт өргөн, сүмо бөхөө хайрлаж, бөх хүний хувьд шударга ёсыг сахин, бүх хүч чадлаараа хичээн зүтгэх болно” гэж хэлэн, цолоо хүлээн авлаа.

Асанояма Тояма мужаас (Тачиямагийн дараа) 111 жилийн дараа төрж байгаа озэки болж байна.

Сүмогийн холбооны тэргүүн Хаккакү “Асанояма тун сайн итгэлтэй барилдаж байгаа. Цаашдаа дохёнд гарахаараа чөтгөр болсон мэт дайчин, эрчтэй барилдаж, амьдралаа сүмо бөхөд зориулаасай гэж хүсэж байна” гэж шинэ озэкид итгэл хүлээлгэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн