ЭМЯ: УУШГИНЫ ХАТГАЛГААГААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС COVID-19-ИЙН ХАЛДВАР АВСАН ЭСЭХИЙГ ТАНДАЖ БАЙНА

 ЭМЯ: УУШГИНЫ ХАТГАЛГААГААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС COVID-19-ИЙН ХАЛДВАР АВСАН ЭСЭХИЙГ ТАНДАЖ БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий нийтэд коронавирусийн шинж тэмдэг, нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг онцлоод улс орнууд хөл хориог чангатгах арга хэмжээгээ чангаруулж буйг дуулгалаа. Шинэ төрлийн коронавирусээр 65-аас дээш насныханд өвчлөл зонхилдог байсан бол 18-45 хүртэлх насныхан илүүтэй халдвараар өвчлөх хандлагатай байна.  Мөн ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа Азийн орнуудад зонхилж магадгүй гэдгийг анхааруулжээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-ны мэдээлснээр Монгол Улс коронавирусийн нэг дэх давалгаанд өртөөгүй ч хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж бэлэн байдлаа хангах хэрэгтэй гэдгийг мэдээлэв. Хятад Улс гэхэд тусгаарлах байрны тоогоо нэмэх талаар бэлтгэлээ базааж байгаа гэв. Мөн гадуур хүүхдүүдээ дагуулаад дэлгүүр хоршоо хэсч буйг анхааруулав.

КОРОНАВИРУСИЙН ХОЁР ДАХЬ ҮЕД 5000 ОР ДЭЛГЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨНЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:-Нэгдүгээр сараас хойш нийт 3413 иргэн тусгаарлан ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар  2083 иргэн тусгаарлах байрт байна. Дархан-Уул аймагт 26 иргэн ажиглалтаас гарсан. Баян-Өлгий аймагт дөрвөн иргэн тусгаарлагдсан. Тусгаарлах байранд орж буй иргэдийн хөдөлгөөнтэй хамт  эмч эмнэлгийн 300 ажилтан тусгаарлагдсан. Амбулоторийн үзлэгт томуу томуу төст өвчний дэгдэлт 2.9 хувьтай бага байна. Бид коронавирусийн эхний давалгааг амжилттай давсан. Хоёр дахь давалгааг эрсдэл багатай давах судалгаа, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Эмнэлгийн орнуудын тоо хүн амын тохиолдлын тоотой харьцуулж нийт 5000 ор бэлтгэхээр төлөвлөсөн. Орнуудын 5-10 хувь нь эрчимт эмчилгээнийх гэж тооцож хангамжуудыг хийж байна. Шаардлагатай үед төлөвлөгөөт мэс засал, сэргээн засах эмчилгээг түр хугацаанд хойшлуулна. Одоо батлагдсан тохиолдолд үндэслэн нэг өвчтөнд зарцуулах эмийн тооцоог гаргаж байна. Гэрийн ажиглалтад гарч буй иргэдэд хатуу сануулга, зөвлөмж өгч байна. Үүнд цагдаа, тагнуул болон бусад хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна.

УУШГИНЫ ХАТГАЛГААГААР ӨВЧИЛСӨН ХҮМҮҮС “COVID-19”-ИЙН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ТАНДАЖ БАЙНА ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:-Гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт эмчлүүлсэн томуугаар өвчилсөн гэх 28 хүнээс түүврийн аргаар шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Уушгины хатгалгаагаар өвчилсөн хүмүүс “Covid-19”-ийн халдвараар өвчилсөн үү гэдгийг тандан хянаж байна. Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван хүнд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 186 хүн хяналтад байна. Одоогоор Станбул-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Өдөр бүр лабораторийн шинжилгээг авч байгаа. Халдвар тээгчдэд эмчилгээ зохиж байна уу, үр дүнтэй юу гэдгийг хянаж байна. Лабораторийн шинжилгээгээр таван сорьцоор шинжилгээ хийж байна. Нус, цэр, цус, баас, шээснээс шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний хариугаар онош батлагдсаны дараа л эмнэлгээс гаргаж байгаа. Тусгаарлалтаас гарч буй хүмүүс гэрийн хорио сахих дэглэмд гарын үсэг зуруулсан. Тэднийг цагдаа, тагнуулынхантай хамт хянана. Хамгийн гол нь гэрт ажиглалтад гарч буй хүмүүс өөрийгөө хуурч болохгүй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн