КОВИД-19: Нас баралтын түвшин цаг агаараас шалтгаалж байжээ

 КОВИД-19: Нас баралтын түвшин цаг агаараас шалтгаалж байжээ

Хятадын эмч нар цаг агаар, шинэ төрлийн коронавирусний халдвараас үүдэлтэй нас баралтын түвшин холбоотой болохыг тогтоожээ. Уханийн эмч нарын коронавирусний дэгдэлтийн үед цуглуулсан мэдээллийг задлан шинжилсний үр дүнд ийм дүгнэлтэд хүрчээ.

Цаг агаар муудахад нас баралтын түвшин нэмэгддэг байна. Ухань хотод өнгөрсөн нэг, хоёрдугаар сард чийгшлийн түвшин бага байсан бөгөөд өдөр, шөнийн агаарын температур огцом өөрчлөгдөж байжээ. Өдөр, шөнийн агаарын температурын ялгаа нэмэгдэхэд нас баралтын тохиолдол 2.9 хувиар нэмэгдэж байсан бол агаарын чийгшил нэг г/см3 нэмэгдэхэд нас баралтын тохиолдол 11 хувиар буурч байжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн