Оросын усан сэлэлтийн аварга хөл хориотой ч Олимпын бэлтгэлээ хийж байна

 Оросын усан сэлэлтийн аварга хөл хориотой ч Олимпын бэлтгэлээ хийж байна

ОХУ-ын усан сэлэлтийн аварга Юлия Эфимова коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийн дагуу өөрийгөө нийгмээс тусгаарлажээ. Гэхдээ тэрбээр гэртээ байх хугацаандаа формоо алдалгүй, Токиод болох Олимпийн наадмын бэлтгэлээ хийж байгаагаа Инстаграмд бичжээ. Тэрбээр гэрийнхээ тагтан дээр бикини усны хувцастайгаар гар дээр суниаж буй бичлэгээ оруулаад найз нарыгаа чалленжид дуудсан аж.

Олимпийн наадмын хоёр мөнгөн медальт тэрбээр Инстаграм хуудсанд 162 мянган дагагчтай. Тэрбээр усан сэлэлтийн тамирчин боловч Инстаграм хуудсандаа голдуу загвар өмссөн зургуудаа оруулдаг аж.

Мэлхий сэлэлтийн зургаан удаагийн дэлхийн аварга Юлия Эфимова одоогоор Хавайд байгаа аж. Тэрээр дэлхийн бусад тамирчдын адил Токиогийн Олимпийн наадам коронавирусийн халдвараас болж цуцлагдах эсвэл ирэх жилийг хүртэл хойшлох эсэхэд санаа зовниж буйгаа мэдэгджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн