БНХАУ: Хубэй мужийн хөл хориог маргааш бүрэн цуцлана

 БНХАУ:  Хубэй мужийн хөл хориог маргааш бүрэн цуцлана

Шинэ коронавирусийн тархалтын анхны голомт болсон Хятадын Хубэй мужийн хөл хорионы дэглэмийг маргааш буюу Лхагва гарагаас эхлэн зогсоох болсныг Бээжингийн эрх баригчид өнөөдөр мэдээлжээ.

Тус мужийн төв Ухань хотын хөл хориог дөрөвдүгээр сарын 8-наас цуцлахаар болсон байна.

Ингэснээр иргэд тус мужаас чөлөөтэй гарч явах, мөн мужийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болж байна. 

Ухань хот болон Хубэй мужийн өөр хэд хэдэн хот нэгдүгээр сарын сүүлээс эхлэн гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан юм. Энэ нь шинэ коронавирусийн халдварыг Хятад даяар тархахаас сэргийлсэн хатуу арга хэмжээ байлаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн