ЭМЯ: франц улсад монгол хүн халдвар авсан мэдээлэл ирээгүй

 ЭМЯ: франц улсад монгол хүн халдвар авсан мэдээлэл ирээгүй

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: ДЭМБ-ын гишүүн 195 орон байгаагаас 194-д коронавирусийн халдвар тархсан байна. Коронавирусийн халдварыг хөлбөмбөгтэй зүйрлэвэл маш сайн хамгаалалт хэрэгтэй байна гэдгийг ДЭМБ-ын тэргүүн хэлсэн.  Монгол Улс нэгдүгээр сарын 3-аас хойш, анх мэдээ авснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Коронавирусийн халдварын 10 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирж, Монгол Улсад бүртгэгдсэн. АНУ-ын тусламжийг үр дүнтэй зарцуулах болно гэдгийг хэлье.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Нэгдүгээр сараас хойш нийт 3325 хүн тусгаарлагдаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Өнөөдрийн байдлаар 2057 иргэн тусгаарлан, ажиглалтад байна. Ажиглалтад байгаа иргэдтэй хамт тусгаарлалтад 297 хүн эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Халдвар эхээс урагт дамжих, төрөлхийн гажиг бий болох гэсэн зүйл одоогоор нотлогдоогүй байна. Халдвартай иргэн амны хаалтаа зүүн, хүүхдээ хөхүүлж болно.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 19-нд Станбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнө нь 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Орхон аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр /2020.03.23/ Алтанбулагийн боомтоор орж ирсэн хүмүүсээс гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, сорьц Улаанбаатар руу гарсан .

ЭМЯ-ын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Францад улсад монгол хүн халдвар авсан талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. Харин Монгол Улсын хоёр иргэн БНСУ-д коронавирусийн халдвар авсан гэдэг албан мэдээ ирсэн.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн