Төрийн дээр сандайлж суусан арилжааны банкуудын өмнө засгийн газрын шийдвэр хүчин мөхөстөж байна

 Төрийн дээр сандайлж суусан арилжааны банкуудын өмнө засгийн газрын шийдвэр хүчин  мөхөстөж байна

Монгол улсын засгийн газар, монгол банкнаас коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор арилжааны банкнаас авсан иргэдийн хэрэглээний зээл, болон зээлийн хүүгийн эргэн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ ч мөн Банк Бус Санхүүгийн Байгууллагуудад хамааралтай.

Гэтэл өнөөдөр төр засгийнхаа шийдвэрийг дагаж иргэдээ үйлчлүүлэгч монгол ардын түмнийг бодож байгаа нэг ч банк алга байна. Хэд хэдэн арилжааны банкуудтай холбогдох иргэдийн хэрэглээний зээл, зээлийн хүүг хойшлуулах шийдвэр хэрэгжиж байгаа эсэхийг асуухад Монгол банк засгийн газраас одоогоор яг тийм тийм албан бичиг ирээгүй.

Ер нь тэгээд хэрэглээний зээл, зээлийн хүүг хойшлуулах бол заавал орлогогүй болсон гэдгээ нотлох ёстой гэдэг тайлбарыг өглөө. Өөрөөр хэлбэл монголын төрийн шийдвэр арилжааны банк нэртэй мөнгө хүүлэгчдийн өмнө хүчин мөхөстөж байна. Засгийн газар төв банкны шийдвэр монголын арилжааны банкинд хяналт тавьж чадахгүй шүдгүй арслан шиг байна.

Арилжааны банкууд дахиад иргэдийг орлогогүй болсон гэдгийг нь нотлуулахаар урт дараалал үүсч онцгой байдлын үеийн дүрэм журам зөрчих гэж байна. Эсвэл тэдэнд үнэхээр монголын ард түмнийг бодох сэтгэл алга. Ер нь цаашдаа төр төмөр нүүрээ харуулж шийдвэрийг хэрэгжүүлдэггүй, иргэдийг шулахаас өөр зүйл хийдэггүй, хүнд хэцүү үед монголын ард түмний боддоггүй арилжааны банкуудын үйл ажиллагааг зогсоох ёстойг энэ мэдээллээр дамжуулж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.