COVID-19: Амны хаалт хэрэглээгүй улсын иргэдийн дунд халдварын тархалт өндөр байна

 COVID-19: Амны хаалт  хэрэглээгүй улсын иргэдийн дунд халдварын тархалт өндөр байна

Коронавирус дэлхийн улс орнуудад хэрхэн тархаж байгааг иргэдийнх нь дунд амны хаалт зүүсэн, зүүгээгүйгээр ялгасан зургийг дэлхий нийтэд танилцууллаа. Өөрөөр хэлбэл коронавирусийн халдвар анх БНХАУ-д гарснаас хойш Япон, Солонгос, Сингапур зэрэг орнуудад тархсан хэдий ч дээрх улс орны иргэд амны хаалтыг тогтмол зүүж байсан нь халдварын тархалт газар авахаас сэргийлж тэр хэмжээгээрээ уг өвчнөөр нас барсан иргэдийн тоо бага байгаа юм.

Харин Европын орнууд коронавирусийг зүгээр нэг “Ази ханиад гэдэг өнцгөөс хүлээн авч иргэд нь хэт хайхрамжгүй хандсанаас өнөөдөр өвчний тархалт газар авч олон мянган хүн амиа алдаад байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын шинэ голомт бол Европ тив гэж зарласан.

Гэвч энэ тивд халдвар огцом тархаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй гудамжиндаа амиа алдаж байгаа үйлдэл бол амны иргэд хаалтыг хэрэглээгүйтэй холбоотой гэсэн дүгнэлтийг доорх зургаар харуулсан байна. Өөрөөр хэлбэл амны хаалт хэрэглэсэн улс орны иргэдийн дунд халдварын тархалт бага бол хайхрамжгүй хүлээн авсан амны хаалт хэрэглээгүй улс орны иргэдийн дунд халдварын тархалт асар өндөр байгаа нь харагдаж байна. Тиймээс цөөхөн монголчууд хариуцлагатай байж иргэн бүр амны хаалтыг тогтмол хэрэглэснээр аюулт өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжтой гэдгийг дахин анхааруулмаар байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн