ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хилээр нэвтрүүлэхгүй

 ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хилээр нэвтрүүлэхгүй

Монгол улс өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн шилжсэн хугацааг сунгасан. Тиймээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл монгол улсын хилийн агаарын зам, авто зам, төмөр замын боомтуудаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласныг мөн сунгасан. Гэхдээ ОХУ-д ажиллаж амьдарч сурдаг хүмүүс эх орондоо ирж байгаа учраас зарим нэг уян хатан шийдвэр гаргасан юм. Тодруулбал Монгол Оростой хиллэдэг есөн боомтоор монгол иргэд өнөөдөр буюу 2020.03.23-ны өдрийн оройн 20.00 цаг хүртэл зорчин ирэх боломжтой. 23-ны өдрийн 20:00 цагаас 28-ны өдрийн өглөөний 06.00 цаг хүртэл монгол иргэдийг зөвхөн Алтанбулаг, Хиагт боомтоор нэвтрүүлэхээр тогтоолд заажээ.

Гуравдугаар 28-ны өдрийн 06.00 цагаас хойш монгол иргэдийг хилийн боомтуудаар нэвтрүүлэхгүй. Монгол Хятадын хилд өнөөгийн байдлаар найман хилийн боомт ажиллаж байна. Тус боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг мөн дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг зохион байгуулалтайгаар татан авах, дипломат төлөөлөгчдийн газрууд, олон улсын байгууллагын ажилчид шийдвэрлэхийг Улсын Онцгой комисст даалгасан. Тэгэхээр УОК-ын шийдвэрээр дээрх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хугацаанд ачаа тээвэр хэвийн явагдана” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн