ОХУ-ын цэргийн эмч нарын баг Италид очлоо

 ОХУ-ын цэргийн эмч нарын баг Италид очлоо

ОХУ-ын засгийн газар Итали улсад коронавирусийн дэгдэлт газар авч байгаатай холбоотойгоор цэргийн эмч нараа тусламж болгон илгээхээр болжээ. ОХУ нь Итали руу 8 баг бүхий 100 гаруй цэргийн эмчээ илгээж байгаагаас гадна ариутгал хийх тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай хэрэгслүүдийг мөн давхар илгээж байгаа юм. ОХУ-ын тус тусламжийн онгоц нь ням гарагт Италийг зорин нисчээ. Уг анхны тусламжийн онгоц нь өдгөө Италид газардаад байгаа ба тус онгоцыг Италийн гадаад хэргийн сайд тосон авчээ.

Итали улс шинэ төрлийн коронавирусийн тархалтын хэмжээгээрээ тус вирусний голомт болох Хятадын араас хоёрдугаарт орж байгаа юм. Өдгөө Итали улсад уг вирусаа өвчилсөн хүмүүсийн тоо 59138 болоод байна. Харин шинэ төрлийн коронавирусийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 5476 байна. Тэгвэл уг вирусаар өвчлөөд эдгэрсэн хүний тоо Италид 7024-т хүрчээ. Харин Италид тусламж үзүүлэхээр болоод буй ОХУ-д коронавирусийн халдварын тохиолдол 367 байна. Тэгвэл дэлхий нийтийн хэмжээнд тус вирусийн халдварын тохиолдол 338 мянга гаруй бүртгэгджээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн