Шинзо Абэ: Олимпын наадмыг хойшлуулна

 Шинзо Абэ: Олимпын наадмыг хойшлуулна

Японы ерөнхий сайд Шинзо Абэ Олимпийн наадмыг хойшлуулахаар болсон тухайгаа олон нийтэд мэдэгдлээ. Түүний хэлснээр Японы засаг захиргаа Токио 2020 Олимпын наадмыг хойшлуулах хэд хэдэн хувилбарыг хэлэлцэж эхэлсэн гэжээ. Мөн энэ нь түүхэндээ анх удаа Олимпийн наадмыг хойшлуулж буй тохиолдол болох юм гэсэн байна.

Харин олон улсын Олимпийн хорооноос түүний шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар тус хорооны тэргүүн Томас Бах мэдэгдэл хийжээ. Тэрээр хэлэхдээ Олимпийн наадам гэдэг нь зүгээр нэг энгийн спортын тэмцээн биш юм тиймээс хойшлуулж болохгүй гэжээ. Мөн тэрээр энэ нь олон тамирчдын хүсэл зоригийг мохооно гэдгийг сануулаад Олимпийг хойшлуулахгүйгээр зохион байгуулахаар хүчин чармайж ажиллана гэсэн байна.

Хэдий Олон улсын Олимпын хороо Олимпыг хойшлуулхын эсрэг саналтай байгаач зарим улс оронууд 2020 оны Токиогийн Олимпод тамирчидаа оролцуулахгүй гэж мэдэгдээд байгаа талаар бид өмнө нь мэдээллэж байсан.

Түүнчлэн Олон улсын Олимпийн хорооны зүгээс коронавирусийн аюулт нөхцөл байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан бид асуудлыг дөрвөн долоо хоногийн хугацаанд хэлэлцэж шийдэлд хүрнэ гэж мэдэгдсэн юм. Японы ерөнхий сайд Шинзо Абэ ч эцсийн шийдвэрийг Олон улсын Олимпын хороо гаргана гэдгийг мэдэгдлийнхээ үеэр онцлон тэмдэглэжээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд хэрэв Япон улс Токиогийн Олимпыг хойшлуулвал 600 тэрбум иен, цуцалвал 7.8 их наяд иений эдийн засгийн алдагдал хүлээх юм байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.