Сирид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

 Сирид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

Иргэний дайнтай байгаа Сири улсад коронавирусийн анхны тохиолдлыг бүртгэлээ хэмээн Арабын Бүгд найрамдах Сири улсын Эрүүл мэндийн сайд Низар Язижи мэдэгдлээ.

Халдвар авсан хүн хилийн чанадаас ирсэн, 20 орчмын насны иргэн юм байна. 

Коронавирусийн халдвар дэгдэхээс сэргийлж Сири  гуравдугаар сарын 14-ний өдөр парламентын сонгуулийн санал хураалтаа хойшлуулжээ. 

Тус улсын Ерөнхийлөгч Башар Асадын зарлигаар дөрөвдүгээр сарын 13-нд болох байсан сонгуулийг тавдугаар сарын 20-нд зохион байгуулахаар шилжүүлсэн байна. 

Сири улсад 2011 оны гуравдугаар сарын 15-нд эхэлсэн Иргэний дайн өдгөө есөн жил үргэлжилж байна.

Сирийн зарим газар нутгуудад дайнаас дүрвэсэн сая сая хүн хуаран байгуулсан бөгөөд усны хангамж муу, нэг асарт арваас доошгүй хүн амьдарч байгаа тул гараа угаах зэрэг наад захын ариун цэвэр сахих, тусгаарлагдах нөхцөл байдал хомс ажээ. Иймд мэргэжилтнүүд эдгээр газруудад вирусийн халдвар тархсан байж болзошгүй хэмээн үзэж буй.

Эх сурвалж: NYT, RBC

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн