Канад, Австрали улс тамирчдаа олимпод оролцуулахгүй

 Канад, Австрали улс тамирчдаа олимпод оролцуулахгүй

Саяхан Канад улсын олимпийн хороо болон паралимпийн холбоод тамирчдаа энэ зун зохион байгуулагдах Токио-2020 олимпийн наадам хэрэв хуваарийнхаа дагуу зохион байгуулагдвал баг тамирчдаа илгээхгүй гэдгээ албан ёсоор зарласан.

Тэгвэл Канадын адилаар Австрали улс баг,тамирчдаа ирэх зуны олимпийн наадамд илгээхгүй гэдгээ мэдэгдэж, тамирчдадаа 2021 онд олимпийн наадам зохион байгуулагдахад бэлтгэлтэй байхыг анхааруулжээ. AOC буюу Австралийн олимпийн хороо өнөөдөр/2020.03.23/ гишүүдийнхээ дунд шуурхай онлайн хурлыг зарлаж, энэ онд зохион байгуулагдах гадаад, дотоодын тэмцээнд баг, тамирчдаа оролцуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

Канад улсын олимпийн хороо болон паралимпийн холбоо өчигдөр/2020.03.22/ энэ зун зохион байгуулагдах Токио-2020 олимпийн наадам хэрэв хуваарийнхаа дагуу зохион байгуулагдвал баг тамирчдаа илгээхгүй гэдгээ албан ёсоор зарлалаа.

IOC буюу Олон улсын олимпийн хорооноос өчигдөр Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах эсвэл хуваарийн дагуу зохион байгуулах шийдвэрийг нэг сарын дотор гаргана хэмээн мэдэгдсэн. Харин өнөөдөр/2020.03.23/ Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ анх удаагаа covid-19 цар тахлын улмаас олимпийн наадмыг цуцлах талаар ам нээлээ. Тэрбээр тэгш дүүрэн, өрсөлдөөнтэй олимпийн наадмыг зохион байгуулахын тулд хойшлуулах сонголт бидэнд байгаа гэдийг мэдэгдлээ.

Олон улсын олимпийн хороонд улс орнууд олимпийн наадмыг хойшлуулах тухай удаа дараалан хүсэлт илгээж байгаа. Ямартай ч яг нэг сарын дараа Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын ирээдүй тодорхой болно.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн