Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ХОЙШЛОГДЛОО

 Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ХОЙШЛОГДЛОО

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10 цагт эхэллээ.

Шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “…миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны 03 дугаар сарын 10-с доод тал нь 3 дугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууллаа.

Хотын дарга асан Э.Бат-Үүл, НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Ё.Гэрэлчулуун, “ТОСК” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, дэд захирлаар ажиллаж байсан Д.Оюунжаргал, Маркетинг, борлуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Гэрэлт-Од, Гэр хорооллын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Ш.Ганхуяг нар нь албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон, Төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн хугацаанд шалгасан юм.

Тодруулбал, Б.Чулуудайн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 япи үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Түүний авсан зээлийг төлөхөөр Хотын дарга асан Э.Бат-Үүл нь эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалттай хөрөнгөөс есөн тэрбум төгрөг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн