Сүүлийн 24 цагт Монгол Улсад КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

 Сүүлийн 24 цагт Монгол Улсад КОВИД-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.23/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр “Юуны түрүүнд Стамбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 24 шинжилгээний хариу СӨРӨГ гарсан гэж мэдээлсэн. Мөн энэхүү онгоуоор ирсэн 22 иргэний шинжилгээ хийгдэж байна. Токио-Улаанбаатарын чиглэлээр ирсэн 52 иргэний шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. 

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 22 иргэнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. 

2020 оны гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ-д болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээ байна. 

Шинэ коронавирусний халдвартай болох нь батлагдсан 10 хүний биеийн байдлын талаар мэдээлэл өгье. Хоёр иргэний биеийн байдал муу байсан бол тогтвортой болж, сайжирсан” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн