Эмнэлгээс гарсан иргэд 14 хоног өөрийгөө тусгаарлахгүй бол зөрчлийн хуулиар шийтгэнэ

 Эмнэлгээс гарсан иргэд 14 хоног өөрийгөө тусгаарлахгүй бол зөрчлийн хуулиар шийтгэнэ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.23/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ДЭМБ-ын зөвлөмж улс орнуудаас шалтгаалан өөрчлөгдөж байна. Өнөөдрөөс эхлэн хоёроос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэж буй учир хоёр хүн хоорондоо хоёр метрийн зайтай байхыг зөвлөж байна. Дэлхийн олон оронд хүмүүс хоорондоо харьцах, бие биедээ хүрэх нь өвчнийг тархах үндэс болж байна гэж үзэж байна.  

Өчигдрийн Засгийн газрын  бус хуралдаанаар Эрүүл мэндийн яам хоёр асуудлыг танилцуулсан. Нэгдүгээрт ажиглалтад байсан хүмүүс эмнэлгээ гараад 14 хоног өөрийгөө тусгаарлана. Хэрвээ тухайн иргэн гадагшаа гарах, утсаа унтраах, интернэт орчинд байхгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгох Засгийн газрын тогтоол гарсан” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн