Шуурхай: Орхон аймагт 44 иргэнийг ТУСГААРЛАЖЭЭ

 Шуурхай: Орхон аймагт 44 иргэнийг ТУСГААРЛАЖЭЭ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.23/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3222 иргэнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 2033 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байгаа. Өнгөрсөн шөнө Орхон аймгт 44 иргэн тусгаарлагдсан. Өнөөдрийн байдлаар тусгаарлагдсан иргэдтэй хамт 286 эмч, эмнэлгийн ажилтнууд тусгаарлагдсан байна” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн