Цагааннуур, Алтанбулаг боомтыг түр хугацаанд бүрэн хаана

 Цагааннуур, Алтанбулаг боомтыг түр хугацаанд бүрэн хаана

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, Цагааннуур, Алтанбулаг боомтоор ямар ч иргэн нэвтрүүлэхгүй, түр хаах шийдвэр гаргасныг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэв. 

Хилийн чанадад байгаа монгол иргэдийг Цагааннуур болон Алтанбулаг боомтоор хүлээн авч байсан. Гэвч тус боомтоор орж ирсэн иргэдийг тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байгаа тул дээрх хоёр боомтыг түр хаахаар шийдвэрлэжээ.

Ингэхдээ, Цагааннуур боомтыг маргааш оройны 23 цагаас хаах юм байна. Харин Алтанбулаг боомтыг ирэх долоо хоногийн бямба гарагийн 06 цагаас хаах аж.

Баян-Өлгий, Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн тусгаарлах байранд тус тус 400 орчим иргэнийг тусгаарлаад байна. 

Алтанбулаг боомтоор ОХУ-д суралцаж байгаа манай улсын оюутнууд орж ирдэг. Тиймээс цаашид нэгдсэн журмаар тэдгээр оюутныг эх оронд нь татахаар төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн