Италид коронавирусээр нэг өдөрт 793 хүн нас барж,eвроп бүхэлдээ түгшүүрт автаад байна

 Италид коронавирусээр нэг өдөрт 793 хүн нас барж,eвроп бүхэлдээ түгшүүрт автаад байна

Дэлхий даяар нэг өдөрт 31’080 хүнээс коронавируст халдвар илэрч нийт халдвар авагсдын тоо 306’677 болсон бол Италид нэг өдөрт 793 хүн нас барсан нь тус улсын хувьд хамгийн өндөр тоо боллоо.

Нас барагсдын тоогоор Хятадыг даваад буй Италид нийт 4825 хүн нас барж дахин 6557 хүн халдвар авснаар нийт 53’575 хүн халдвар аваад байна. АНУ-д шинээр 6513 хүнээс халдвар илэрсэн нь Италийн араас орох их тоо болжээ.

  • Мөн Испанид 285
  • Иранд 123
  • Францад 112
  • АНУ-д 60
  • Их Британид 56
  • Нидерланд, Бельгид 30
  • Швейцарьт 24
  • Германд 16
  • Туркд 12 хүн нэг өдөрт нас баржээ.

Халдвар дэлхийн 188 улс оронд тархаад буй бөгөөд шинээр

  • Зүүн Тимор
  • Уганда
  • Эритрей

улсуудад халдварын анхны тохиолдол илэрч 

  • Маврики
  • Гана
  • Парагвай
  • Ардчилсан Конго
  • Кипр
  • Босни
  • Сингапур
  • Исланд
  • Финланд
  • Чили

улсуудад анхны нас баралт бүртгэгдлээ. Дэлхий даяар нэг өдөрт 1630 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 13017 болсон ба 94798 хүн эдгээд байна.

Эх сурвалж: Worldometers.info

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн