Галт тэргэнд мөргүүлж амиа алджээ

 Галт тэргэнд мөргүүлж амиа алджээ

Улаанбаатар – Замын – Үүд чиглэлийн галт тэргэнд өнөөдөр /2020.03.22/ 15:30 цагийн орчимд эрэгтэй хүн мөргүүлж, амиа алдсан байна. 

“Дүнжингарав” худалдааны төвийн орчимд Галт тэргэнд тухайн иргэн мөргүүлж, эмнэлгийн тусламж авч чадалгүй амьсгал хураажээ.

Осолтой холбоотойгоор “Нарантуул” худалдааны төвийн уулзварыг хаасан байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна. Маргааш өглөө тодорхой мэдээлэл өгөх боломжтой” гэлээ. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн