ТӨВ БАНК “ЧИНГИС ХААН” БАНКНЫ ЗЭЭЛИЙН БАРЬЦААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭГДЭЛ ГАРГАВ
Шуурхай: ЗГ: Хятадаас ажиллах хүч авах шийдвэрийг хэсэг хугацаагаар ХОЙШЛУУЛЛАА

Засгийн газар цаг үеийн асуудлаар өглөө 10:00 цагаас хойш хуралдаж байна. Хурлаар 188 оронд тархсан коронавирусийн халдварын өнөөгийн байдал, хариу арга хэмжээ болон бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн талаар ярилцсан юм.
УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 4-р сарын 30-ныг хүртэл сунгалаа. Бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог 4-р сарын 30-ныг хүртэл сунгалаа.
Хятадаас ажиллах хүч авах шийдвэрийг хэсэг хугацаагаар ХОЙШЛУУЛЛАА. УОК-ын шийдвэрээр энэ ням гарагт Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг чартер нислэгээр авчирна гэж Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээлж байсан юм.
4-р сарын 10-ныг хүртэл улсын хэмжээнд 14 хоногийн турш гудамж, талбай, гадаад орчинд ариутгал халдваргүйтгэл хийх шийдвэр гаргалаа.