АНУ: Зочид буудлаас 00-ийн цаас хулгайлсан этгээд баривчлагджээ

 АНУ: Зочид буудлаас 00-ийн цаас хулгайлсан этгээд баривчлагджээ

Коронавирусийн тахлын улмаас хүмүүс 00 цаас их хэмжээгээр худалдаг авч нөөцөлсний улмаас улсын хэмжээнд гарсан хомстлын үеэр Флорида мужийн иргэн Орландо хотын нэгэн зочид буудлаас 66 ширхэг 00-ийн цаас хулгайлсан хэргээр баривчлагджээ.

Тус хэргийг Орландо дахь Марриотт зочид буудлын хамгаалалтын ажилтан 31 настай Ангел Эрнандез харсан ба тус буудлын цэвэрлэгч нь хогийн сав болон цүнхэндээ их хэмжээний 00 цаас хийж байсан гэж ярилцлага өгчээ.

Зочид буудлын цэвэрлэгч тус бүрдээ 0.99 долларын үнэтэй 66 ширхэг ариун цэврийн цаас авч явсан гэж мэдэгджээ.

Тэрээр ядуу, ажилгүй эмэгтэйчүүдэд туслахыг хүссэн гэж хэлээд зарим албан тушаалтнуудад гэр бүлдээ туслахыг хүсэж байгаагаа мөн илэрхийлжээ. Хамт ажилладаг хүнээ баривчлуулсан харуул Эрнандез уучлалт гуйсан байна.

Олон мянган америкчууд COVID-19-ийн тархалтын үед гэрийн хорио цээрийн дэглэм барьж байгаа. Энэ нь ариун цэврийн цаасны хомстол үүсэх нөхцөлд хүргэсэн байна.

Тус мужийн цагдаагийн газраас оршин суугчдыг ариун цэврийн цаасны хэргээр 911-ийг дуудахгүй байхыг хүссэн уриалга онлайн орчинд гаргахаар болжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн