АНУ-ын Цагаан ордны ажилтан COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ

 АНУ-ын Цагаан ордны ажилтан COVID-19-ийн халдвар авсан нь батлагджээ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенсийн ажлын албаны ажилтан коронавирусийн халдвар авсан гэж дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэти Миллер баасан гаригийн орой мэдэгдсэн байна. Тус албанаас Ерөнхийлөгч Трамп ч, Пенс ч тэр хүнтэй нягт холбоогүй гэж мэдэгдсэн байна.

Тухайн ажилтаны хавьталуудыг тогтоох ажлыг CDC буюу Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн удирдамжийн дагуу хийж байна гэж Кэти Миллер мэдэгдэлдээ дурьджээ.

Энэ хэрэг Цагаан ордны ажилтнуудын дунд вирусын анхны батлагдсан тохиолдол болсон байна. Дэд ерөнхийлөгчийн ажлын албаны ажилтан нь ямар албан тушаалд ажиллаж байсан болон хувийн мэдээллүүд нь тодорхой болоогүй байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн