Я.Буянжаргал: Эм, эмнэлгийн хэрэгсэл ТАСРААГҮЙ

 Я.Буянжаргал: Эм, эмнэлгийн хэрэгсэл ТАСРААГҮЙ

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.21/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3025 иргэнийг тусгаарлан, ажигласан байна. Одоогийн байдлаар 1963 иргэн тусгаарлагдан, ажиглалтад байгаа. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгуудын боомтуудаар ОХУ, Казахстан улсаас иргэд олноор орж ирж байна. Энэ нь тухайн улс орнуудад суралцдаг оюутнуудын хичээл, сургуульд хязгаарлалт хийсэн, оюутнуудыг байрнаас чөлөөлсөн зэрэг тухайн улс орноос авч хэрэгжүүлж байгаа ажил учраас бид иргэдээ татах үйл ажиллагааг хийж байна. 

Тусгаарлалтаас гарч байгаа иргэд14 хоног гэртээ үргэлжлүүлэн өөрийгөө тусгаарлах хэрэгцээ шаардлага байна. 

Хавар болж, шар усны үер, орчны болон хөрсний бохирдол нэмэгдэх үед орчны халдваргүйтлийн ажлыг байнга хийх нь зүйтэй юм. 

Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг холбогдох байгууллагуудтай хамтран гадаргуун халдваргүйтэл хийсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээ тасарсан зүйл байхгүй” гэв. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн