КОВИД-19: АНУ-д гэр бүлийн дөрвөн хүн нэг долоо хоногийн дотор нас баржээ

 КОВИД-19: АНУ-д гэр бүлийн дөрвөн хүн нэг долоо хоногийн дотор нас баржээ

АНУ-ын Нью Жерси мужид 73 настай Грейс Фаско гэгч эмэгтэй гурван хүүхдийн хамтаар нэг долоо хоногийн дотор корнавирусний халдварын улмаас нас баржээ.
 


“The Mirror” сонинд мэдээлснээр, талийгаач Грейс Фаско 11 хүүхэд, 27 ач зээтэй байжээ. Өнгөрсөн долоо хоногт 55 насандаа түүний охин, хүү хоёр нас барсан бол Грейс Фаско хожим мөн мөнх бусыг үзүүлжээ. Түүний биеийн байдал хүнд байсан бөгөөд хүүхдүүдээ нас барсныг мэдээгүй өнгөрсөн байна. Өнгөрсөн пүрэв гарагт түүний гурав дахь хүүхэд мөн халдварын улмаас нас барсан байна.

Тус гэр бүлийн бусад гишүүд тусгаарлагдаад байгаа бөгөөд шинжилгээний хариу хүлээж байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 262834 хүн коронавирусний халдвар авснаас 11176 хүн нас барж, 88746 өвчтөн эдгэрчээ. Хятад улсад 81008 (нас барсан 3255), Италид 47021 (нас барсан 4032), Испани 19980 (нас барсан 1002), Иранд 19644 (нас барсан 1433), АНУ-д 17251 (нас барсан 201), Германд 13957 (нас барсан 44), Францад 12612 (нас барсан 450), БНСУ-д 8799 (нас барсан 84) тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн