“Токио-2020” олимпийн бамбар Япон улсад ирлээ

 “Токио-2020” олимпийн бамбар Япон улсад ирлээ

Хүн төрөлхтөний энх тайван, эв найрамдлын бэлгэдэл “Токио-2020” зуны олимпийн наадам өнөө жил Япон Улсын Токио хотод болно. Тус олимпийн наадмын бамбар өнөөдөр Япон улсад ирлээ.

Олимпийн бамбарыг хүлээн авах ёслолд олимпын гурван алт, нэг мөнгө, дэлхийн 13 удаагийн аварга, чөлөөт бөхийн тамирчин Саори Ёшида, олимпын гурван удаагийн аварга, ДАШТ-ий алт, хүрэл медальт Тадахиро Номүра нар оролцов.

“Токио-2020” олимпийн бамбар Япон улсад ирлээ

Эргэн сануулахад өнгөрсөн мягмар гаригт ОУОХ-ноос гаргасан албан ёсны мэдэгдэлд “Олимп эхэлтэл дөрвөн сарын хугацаа байна. Энэ бол нөхцөл байдал өөрчлөгдөж болох хугацаа. Тиймээс яаран шийдвэр гаргах шалтгаан алга” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.  Мөн олимпын бэлтгэл ажил хэвийн үргэлжилнэ гэдгээ заарлаж, олимпын наадамдаа эрчимтэй бэлтгэхийг тамирчдад хандан уриалжээ.

“Токио 2020” зуны олимпын наадам ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд болох хуваарьтай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн