Говь-Алтай аймагт гурван удаагийн хүчтэй газар хөдлөлт болжээ

 Говь-Алтай аймагт гурван удаагийн хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймагт өчигдөр /2020.03.20/ магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл гурван удаа давтагджээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр  аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газарт өдрийн:

  • 11:03 цагт 5.8 магнитуд,
  • 11:14 цагт 3.6 магнитуд,
  • 11:55 цагт 4.5 магнитуд,
  • 12:08 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт  1:17, 12:37, 12:40, 12:51 цагт газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай дамжуулжээ.  Тус хүрээлэнгийн мэдээлснээр  Монгол орны баруун хэсэг уулархаг тул газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог байна. Тектоник хавтангийн нөлөөгөөр газар хөлдөх, гэсэх үеэр газар хөдлөлт идэвхжих хандлагатай байдаг аж.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн