Иран: 10 минут тутамд нэг хүн коронавирусийн улмаас нас барж байна

 Иран: 10 минут тутамд нэг хүн коронавирусийн улмаас нас барж байна

Шинэ төрлийн коронавируст халдвар буюу “Covid-19”-ийн улмаас хамгийн их хохирол амсч буй улсуудын нэг бол Иран улс билээ. Одоогоор тус улсад 1284 хүн коронавирусийн улмаас нас бараад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 149 хүн нас барсан ба энэ нь 10 минут тутамд нэг хүн “Covid-19”-ийн улмаас нас барж байна гэсэн үг юм.

Дундад Азийн орнуудын хамгийн том халдварын голомт болоод буй энэ улсад 18 мянган хүн халдвар авчээ. Тус улсын эрүүл мэндийн салбар цар тахлын хэмжээнд хүрээд буй өвчний өмнө өвдөг сөхөрч, хүчин чадал дутагдаж байгаа тухай Иранийн Эрүүл мэндийн сайд Киануш Жаханпур мэдэгдсэн байна.

Мөн коронавирусийн эсрэг тэмцэлд АНУ-ын зүгээс тус улсад авсан эдийн засгийн хатуу хориг арга хэмжээнүүд саад болж байгааг тэрбээр онцолжээ. АНУ-ын хувьд дэлхий нийтээрээ цар тахалд нэрвэгдээд буй энэ цаг үед ч хориг арга хэмжээгээ зөөлрүүлэх талаар огт дурдаагүй байгаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн