bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

ЭМЯ-ны ажлын хэсэг Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай танилцлаа

 ЭМЯ-ны ажлын хэсэг Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны явцтай танилцлаа


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын мөрийн хөтөлбөр 2020-2024 дагуу  Ерөнхий сайдын шууд санаачилга ба дэмжлэгээр 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэлсэн.

Тус ажлын хүрээнд Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багахангай, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээний үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа. 
Энэ үеэр Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Д.Ганхуяг “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт хүн амыг хамруулах ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж буй нийт эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. 2022 оны 11 сарын 10-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 542,826 иргэн хамрагдсанаас 246,765 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 296,062 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна.
Эдгээр иргэдийн 279,573 буюу 51,5 хувь нь Улаанбаатар хотод, 263,253 буюу 48,5 хувь нь орон нутгийн иргэд байна. Бид цаашид бодлогоор нийт хүн амд зонхилон тохиолдож байгаа өвчлөлийг эмчлэх, өвчлөх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн урт хугацааны бодлогын ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд тулгамдаад буй зарим асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахад бэлэн.” гэдгийг онцоллоо.



Налайх, Багахангай дүүрэг нь Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдээ хамруулах, багц шинжилгээг бүрэн хийх үүднээс дурангийн эмчийг гэрээгээр ажиллуулж эхэлснээр иргэдийн хамрагдах идэвх эрс нэмэгджээ.

Налайх дүүрэг нь найман хороотой, дөрвөн өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэг Эрүүл мэндийн төвтэйгөөр дүүргийн 40 орчим  мянган иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Тус дүүрэг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог дүүргийн ЗДТГ, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран гаргасан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 27,6 хувь буюу нийт хүн амын 9880 иргэнийг хамруулаад байна.
2022 оны 05 дугаар сарын 1-ээс хойш урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны хүрээнд бага насны таван хүүхэд өндөр даралттай байсныг илрүүлж, лавлагаа шатлалын эмнэлэгрүү илгээжээ. Мөн хавдар болон хавдар төст шинж тэмдэгтэй 27 иргэнийг илрүүлсэн бөгөөд дөрвөн иргэний хавдрын мэс заслыг Монгол-Японы эмнэлэгтэй хамтран хийжээ. Умайн хүзүүний хавдрын шинжилгээг 325 эмэгтэйд хийснээс үрэвсэлтэй 34, хавдрын шинж тэмдэг бүхий 3 эмэгтэйг илрүүлж, лавлагаа шатлалын эмнэлэгрүү илгээсэн байна. Цаашид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог улам идэвхжүүлэн ажиллах тал дээр анхаарч ажиллахаа Налайн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал ярилаа.

Багахангай дүүрэг нь нийт 4463 хүн амтай бөгөөд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт иргэдийн 13,3 хувь нь хамрагдсан бөгөөд 46-60 насны иргэдийн оролцоо хамгийн их байгааг Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Х.Ганбат энэ үеэр ярилаа. Мөн тэрээр дүүргийн нийт иргэдийн 24,8 хувийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээнд хамруулсан хэдий ч стастистик тоонд хүүхдийн тоог нэмж тусгах, үүнээс гадна санхүүжилтээ авч чадахгүй байна. Учир нь ЭМД-аас гаргасан захирамжид хүүхдийг Өрхийн Эрүүл мэндийн төвд үзүүлж, нэг иргэнээр санхүүжинэ гээд заачихсан байгаа. Гэтэл манай дүүрэгт өрхийн эрүүл мэндийн төв байхгүй учир энэ асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.