bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт өндөрлөлөө

 Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт өндөрлөлөө

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт 2022 оны 11 дүгээр сарын 07-11-ний өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж өндөрлөлөө.

Дэлхийн 100 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцсон тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр онгол Улсын баримталж буй байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав.
Тэрбээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо 27.2 хувьд хүргэн ахиулан тодорхойлсон нь манай орны хувьд өндөр үзүүлэлт гэдгийг тодотголоо.
Мөн Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгааг 2030 он гэхэд 30 хувьд хүргэх, хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавьж байгааг хэлэв.
Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцууд буюу Риогийн 3 конвенцын хоёр болон олон талт хамтын ажиллагааны механизмууд, тухайлбал “Парисын хэлэлцээр”-ийн 6 дугаар зүйлд заасан дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг улс орнууд оновчтой ашиглах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.
Энэ нь хөгжиж буй улс орнуудад шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, ногоон санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж олгох бөгөөд үр дүнд нь хөгжиж буй улс орнууд тулгарч буй бэрхшээл, сорилтоо даван туулж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг онцлов.
Мөн Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүдтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг дахин нотоллоо.

Монгол Улс нь Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон болов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дээд түвшний уулзалтын үеэр зарим улсын төр, засгийн тэргүүн болон олон улсын байгууллагуудын удирдлагуудтай хоёр талын уулзалт хийлээ.
Тухайлбал Ерөнхийлөгч Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен-тай уулзлаа. Энэ үеэр “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Ингэснээр Монгол Улс нь Европын Холбооны ногоон санаачилгын нэг болох “Ойн түншлэл”-ийн яриа хэлэлцээнд оролцож байгаа Азийн анхдагч орон болж байна.
“Ойн түншлэл” нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, үүнтэй уялдуулан ойн салбарт учирч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, байгаль орчныг хамгаалах зорилтод чиглэсэн үүрэг, амлалт юм.
Санамж бичиг нь ойн тогтвортой менежментийн үндсэн алхмууд болох ой модыг нөхөн сэргээх, зохистой ашиглалт, хамгаалалтыг дэмжих, ойг түшиглэсэн эдийн засгийн салбар, орлогын эх үүсвэр бий болгох зорилготой.

Бүгд Найрамдах Чех Улстай ойн менежментийн салбарт идэвхтэй хамтарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзав.
Талууд эдийн засаг, боловсрол, байгаль орчин зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн хүрээнд ойн менежментийн салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк хувийн хэвшлийг тууштай дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одил Рено-Бассо-г хүлээн авч уулзав.
Тус банк хувийн хэвшилд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ бизнесийн орчныг сайжруулах, ногоон хөгжил, ногоон шилжилтийн чиглэлээр улам идэвхтэй ажиллана гэдгийг тус банкны ерөнхийлөгч Одил Рено-Бассо илэрхийлэв.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк одоогоор 122 төслийн санхүүжилтэд 2.2 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулсны дийлэнх хувь нь хувийн хэвшлийн салбарт ногдож байна.

Мөн өдрүүдэд Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурал болж байна.
Хурлаар “Дасан зохицохуй, алдагдал, хохирлыг бууруулах”, “Уур амьсгалын санхүүжилт”, “Хүлэмжийн хийг сааруулах”, “Ил тод байдлыг сайжруулах”, “Шинжлэх ухаан, ахиц дэвшлийг үнэлэх”, “Ажиглагч байгууллага болон гишүүн бус оролцогч талуудын оролцоо” зэрэг асуудлыг онцлон хэлэлцэж байна.
Хурал 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өндөрлөх юм.
Сүүлийн жилүүдэд болж буй Талуудын бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн механизмуудын үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг урьдчилан сэргийлэх уян хатан бодлого, уур амьсгалд дасан зохицсон, хохирлыг бага түвшинд барих дэд бүтэц, хөдөө аж ахуйн тогтолцоог хөгжүүлэх, нүүрсний эрчим хүчээс татгалзах, гамшгийн эрсдэлийг бууруулах, технологи, ил тод байдал, чадавхыг бэхжүүлэх зэрэгт голлон анхаарч иржээ.
Нэгдсэн үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцыг 1992 онд Рио де Жанейро хотноо болсон байгаль орчны асуудлаарх дээд түвшний уулзалтаар баталсан. Монгол Улс уг конвенцыг 1993 онд соёрхон баталсан юм.

https://fb.watch/gINInXTXgb/

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.