bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

МАН: Газрын багц хуулийн хүрээнд далд байгаа эдийн засгийг ил болгоно

 МАН: Газрын багц хуулийн хүрээнд далд байгаа эдийн засгийг ил болгоно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2022.11.07/хуралдаанаараа Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцсэн байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:  Газрын тухай багц таван хуулийн төслийг Барилга хот байгуулалтын тухай хуультай хамт хэлэлцэх нь зүйтэй юм гэж үзлээ. Хамт хэлэлцсэнээр хот байгуулалтын асуудлыг цогцоор харах боломж бүрдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Газрын тухай багц хуулийн төслийг Хот байгуулалтын тухай хууль, Тусгай хамгаалалтын тухай хуультай хамтатган, цогцоор нь хэлэлцэнэ. Газрын тухай багц таван хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдсэний дараа ул суурьтай үзнэ. Газар бол улсын үндэс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал. Газрыг хувийн өмчлөлд шилжүүлээд 20 жил болж байгаа ч хангалттай шийдэж чадаагүй байна. 20 жилийн хугацаанд газрынхаа 0.04 хувийг өмчлүүлсэн. Хувийн эрхийг баталгаажуулах шаардлага байгаа. Газрын харилцааны хуульд хамрагдахгүй иргэн гэж байхгүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 1.1 сая иргэн газар өмлөх болон эзэмших харилцаанд орсон байна. Монгол Улсын бүх хүнд хамаатай газрын шинэтгэл явагдах гэж байна.

Өнгөрсөн хугацаанд Газрын хуультай байсан ч хуульгүй мэт аягласан. Тусгай хамгаалалттай газар дээр отог барих эрхээр дамжуулаад хэдэн их наядын хэдэн зуун иргэдийн мянган орон сууц баригдсан. Улсын ямар ч бүртгэлгүйгээр. Жишээ татвал, Зайсан, Яармагийн асуудал байна.

Хамгийн үнэтэй баялгаа үнэ цэнэгүй байлгаж ирсэн. Газрын татвар төлбөрийн 98 хувийг чөлөөлж ирсэн. Үнэгүй олгож байгаа нэрийн дор газрын алба дээр юм уу, Засаг даргаар ажиллаж байсан нөхөд далд байдлаар газрыг үнэтэй зардаг. Авлигынх нь өртөг шингэснээр  үнэтэй орон сууц баригддаг. Ийм учраас газрын шинэтгэлийн цаана байгаа далд эдийн засгийг ил болгох, татвар авах зэрэг асуудлыг шийднэ.

Газрын харилцааны бодлого нь зургаан сайдад салангид явж ирсэн. Тусгай хамгаалалттай газрын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай ашигт малтмал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, чөлөөт бүс, хил орчмынх нь газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд, хот суурин газрын асуудал нь Барилга хот байгуулалтын сайдын хүрээнд,  бүртгэлийнх нь асуудал Хууль зүйн сайдад гэхчлэн салангид байгааг давхцалгүй, иргэдэд нээлттэй байдлаар шийдэхгүй бол болохгүй байна.

Тогтсон нэгдсэн бодлоготой ягштал хэрэгжүүлдэг зарчим руу цаашдаа явах ёстой гэдэг агуулгаар МАН-ын бүлэг Газрын тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: 2002 онд Газрын тухай хууль батлагдсанаас хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Газар олголт тус, тусдаа явж ирснийг Газрын тухай багц хуулиар цэгцэлнэ.

Улаанбаатар хотод дүүргийн хэмжээнд газар олголт хийдэг байсан бол багц хуулиар хотоос шийднэ, цахимаар шийднэ. Нийслэлийн дүүргүүдэд газар олголтын давхардал үүсдэг учраас түүнийг шийдэх зорилготой. Цахимжилт, шилэн болгох асуудлыг тусгасан.  Газрын хууль нь Иргэний хуулийн үндсэн асуудлуудтай зөрж байсныг нийцүүлнэ. Орон сууцны доорх газрыг үнэлдэг болно. Хүүхдүүдийн өмнөөс эцэг, эх нь газрын асуудлыг шийддэг бол 18 нас хүрч байж шийдэх. Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх, хот байгуулалтыг газартай нь холбож ярина гэлээ.

Дээрх мэдээллийн дараа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сунгах уу, хойшлуулах уу: Бүлэг энэ асуудлыг эцэслэсэн үү гэсэн асуултад дараах хариулт өглөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ ипотекийн зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Ажлын хэсэг 2023 оны долдугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийг хуучнаар нь явуулах талаар ярьсан байгаа. Энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэнэ.Харин хэлэлцэж байгаа төсөл дээр ипотекийн зээлийг 2023 оны хагас жил хүртэл одоогийн байгаа байдлаар нь үргэлжлүүлэхээр сунгаж байгаа” гэсэн юм.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Ипотекийн зээлд 100 мянга гаруй иргэнийг хамруулсан. Үүссэн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Ипотекийн зээл авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хохироохгүй шийдэл гаргана ” гэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.