bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

БНХАУ-ын эрх баригчид ‘Тэг-ковид’ бодлогын алдааг хүлээн зөвшөөрөв

 БНХАУ-ын эрх баригчид ‘Тэг-ковид’ бодлогын алдааг хүлээн зөвшөөрөв

БНХАУ-ын хэмжээнд өдөрт шинээр илрэх ковидын тохиолдлын тоо 7000 давж, халдварын дэгдэлт өнгөрсөн тавдугаар сараас хойших оргил түвшинд хүрсэн.

Улмаар Хятадын орон нутгийн удирдлагууд халдварын тархалтыг хязгаарлах арга хэмжээг эрчимжүүлж эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн сарын сүүлээр Шанхай, Фүжоу, Гуанжоу, Ухань, Жэнжоу, Датунг, Шинин хотуудад дахин хөл хорио тогтоож, 200 сая гаруй хүн гэртээ тусгаарлагдсан. Мөн зарим бизнес, үйлдвэрийн үйл ажиллагааг хязгаарласан.

Ялангуяа, Хэнань мужийн Жэнжоу хот дахь 200 мянган ажилтантай “Foxconn”-ийн үйлдвэрийн кампуст хөл хорио тогтоосон явдал нь дэлхийн эдийн засагт хүнд цохилт болоод байна. Тус компани нь дэлхийн даяар борлуулагдаж буй нийт цахилгаан барааны 40 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Тиймээс “Foxconn”-ын үйлдвэрлэл зогссон нь “Apple”, “Xiaomi”, “PlayStation”, “Xbox”, “Nintendo”, “Kindle”, “Google” болон “Microsoft” зэрэг  технологийн компаниудын борлуулалтыг сааруулаад байна. Тодруулбал, “Apple” компани өнгөрсөн долоо хоногт Хятад дахь ковидын хөл хорионоос шалтгаалан “iPhone 14” ухаалаг гар утасны нийлүүлэлт удаашрах болсныг мэдэгдсэн.  

Түүнчлэн, Бээжингийн эрх баригчдийн “Тэг-ковид” хатуу бодлого нь Хятадын эдийн засагт хүндээр нөлөөлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард манай урд хөршийн экспортын тээвэрлэлт 0.3 хувь, импорт 0.7 хувиар тус тус буурсан байна. Түүнчлэн өнгөрсөн сард ам.доллартай харьцах юанийн ханш 3 хувиар буурчээ.

БНХАУ-ын экспорт өнгөрсөн есдүгээр сард 5.7 хувийн өсөлттэй гарч байсан бөгөөд эдийн засагчид аравдугаар сард экспортын өсөлт 4.3 хувьтай гарна гэж таамаглаж байв. Гэвч дэлхийн хоёр дахь том эдийн засаг бүхий Хятадын экспорт ийнхүү огцом буурч, 2020 оны тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрээд байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Ланжоу хотод газанд угаартсан гурван настай хүүхэд хөл хорионы улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан явдал нь Хятадын нийгэмд хүчтэй шүүмлжлэл, эсэргүүцэл дагуулсан. Үүнээс гадна, бямба гаригт Хөх хотод мөн ковидын хязгаарлалтаас болж 55 настай эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан явдал нь манай урд хөршид “Тэг-ковид” бодлогыг эсэргүүцэх эсэргүүцэл улам нэмэгдээд байгаа юм.

Хамгийн гол нь, Хятадын мэргэжилтнүүд эрх баригчдадаа хандан ковидын эсрэг шинжлэх ухаанч, хүнлэг, энэрэнгүй арга хэмжээ хэрэгжүүлэхийг уриалсан.  

Тэгвэл БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссын зүгээс улирлын томуугийн дэгдэлттэй зэрэгцэн ковидын халдвар эрчимжиж, халдварын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байгааг анхааруулсаар байна. Тиймээс том хэмжээний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм. Гэхдээ хүмүүсийг гэрт нь хөл хорьж, бизнес, үйлдвэрийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа нь зохимжгүй бөгөөд эдийн засагт хүндрэл учруулж байгааг хүлээн зөвшөөрч, зарим мужийн удирдлагууд иргэдээс уучлалт хүссэн байна.  

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ковидоос урьдчилан сэргийлэх, хянах механизмын зүгээс “Тэг-ковид” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй зарим арга хэмжээ нь шинжлэх ухааны үндэслэлгүй, халдварын тархалтаас үр дүнтэй урьдчилан сэргийлж чадахгүй байгаа. Зарим талаар төрийн хүнд суртлаас болж алдаа дутагдал гарч байгааг хүлээн зөвшөөрч, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрүүдээр алдааг залруулахаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Global Times, South China Morning Post, CNBC, Reuters

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.