bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

БАРИМТ: 100 тэрбум төгрөгийг зарсан ч үр дүнгээ өгөөгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд 17 тэрбумыг төсөвлөжээ

 БАРИМТ: 100 тэрбум төгрөгийг зарсан ч үр дүнгээ өгөөгүй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 2023 онд 17 тэрбумыг төсөвлөжээ

Манай улс иргэдээ хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эрт илрүүлэн эмчлэх улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлсэн.

-ӨМНӨХ 100 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ УИХ ДЭЭР СОНСОЖ БАЙЖ 17 ТЭРБУМЫГ ӨГӨХ ЁСТОЙ ГЭВ-

Уг хөтөлбөрийг 2017-2020 он буюу гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ нийт 100 тэрбум төгрөгийг зарцуулсан ч үр дүнгээ өгөөгүйг Аудитын ерөнхий газраас дүгнэсэн байдаг. Энэ тухай холбогдох мэдээллийг үргэлжлүүлэн дор дурдах болно.

Тэгвэл тус хөтөлбөрийг ирэх 2023 онд мөн хэрэгжүүлэхээр болж нийт 17 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.Угтаа бол долоон тэрбум төгрөгийг төсөвлөснийг эрх баригч МАН-ын бүлгийн хурлаар дэмжиж санал нэгдээд байсан ч ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД дахин 10 тэрбумаар нэмэгдүүлсэн байна. Гэтэл энэхүү асуудал нь гишүүдийн дунд маргаан үүсгэж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Тус хөтөлбөрт өмнө нь зарцуулсан 100 тэрбумын тайланг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх ёстой. Энэ хөтөлбөр үр дүнгээ өгсөн үү. Ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Хүүхдийн цусны болоод тархины мэдрэлийн хорт хавдрын өвчлөл эрс өсч байна. Нэг жилд 55 хүүхэд энэ өвчлөлөөр нас барж байна.Ганц эрхтэнд 17 тэрбум төгрөгийг тавьж өгөхөөр бусад нь яах уу. Тэгэхээр “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт долоон тэрбумыг төсөвлөснөөрөө төсөвлөөд бусад өвчлөлд үлдсэнийг нь зарцуулмаар байна. Мөн ирэх онд Эрүүл мэндийн сайдын багцыг 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн.Эрүүл мэндийн даатгалын санд мөн бүх төрлийн хавдарт хөрөнгө тусгаж өгсөн” гэсэн юм.

Тэгвэл нэг шөнийн дотор төсвийг нь нэмэгдүүлсэн тус хөтөлбөрийн өмнөх жилүүдийн үйл ажиллагааны хэрэгжилт, биелэлт, 100 тэрбумын зарцуулалт нь үр дүнгээ өгөөгүй гэдгийг Аудитын ерөнхий газрын шалгалтын дүн харуулж байгаа юм.

-ХӨТӨЛБӨРИЙН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛААР ЭМДЕГ, ЕРӨНХИЙ САЙД НАР ЗӨРҮҮТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙЖЭЭ-

Хөтөлбөр 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжиж иргэдийг үзлэг оношилгоонд хамруулан, эмчилгээг хийсэн байдаг. Тухайн үед Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг ажиллаж байсан бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд одоогийн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн манлайлан оролцсон байдаг.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн хувьд тухайн үед Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд хавдрын өвчин гэх утгаараа тус хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгчээр нь ажилласан. Мөн сэтгүүлч, урлагийнхан оролцож сурталчилгааны ажлыг нь хүртэл явуулж байв.

Аудитын ерөнхий газрын дүгнэлтэд бичсэнээр, хөтөлбөрт зарцуулсан нийт хөрөнгийн талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ болон Ерөнхий сайд нар зөрүүтэй мэдээллийг олон нийтэд өгч байжээ.

Тодруулбал, ЭМДЕГ-ын мэдээллээр 2018 оноос хойш хепатитийн B, C вирусийн илрүүлэг, тоолох шинжилгээ болон эмчилгээнд зориулан нийт 47.5 тэрбум төгрөг зарцуулсан нь тодорхой болсон гэж буй бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд  “ЭМДС-аас шинжилгээний зардалд 6.3 тэрбум төгрөг, С вирусийн эмчилгээний зардалд 9.6 тэрбум төгрөг зарцуулсан” гэж хэлсэнд үндэслэвэл 2021 оны есдүгээр сарыг дуусталх хугацаанд нийт 63.4 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Нөгөөтэйгүүр ЭМДЕГ-ын тоон мэдээлэлд хийсэн дүн шинжилгээгээр хепатитийн вирусийн илрүүлэгт улсын хэмжээнд нийт нэг сая 99 мянга, 862 хүнийг хамруулсан нь хөтөлбөрийн хүрээнд тус шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн зорилтот хүн амын 50 хувьтай тэнцэж байгаа аж. 

-48 МЯНГАН ХҮНИЙГ ЭМЧИЛГЭЭНД ХАМРУУЛАХ ЁСТОЙ Ч 16 МЯНГАН ИРГЭНИЙГ ХАМРУУЛЖЭЭ-

Илрүүлэгт орсон 27.4 мянган хүний шинжилгээний хариуг ЭМДЕГ-ын цахим системд бүртгэж аваагүйгээс ЭМДС-аас олгосон 95.9 мянган төгрөгийн санхүүжилтийн үр дүн тодорхойгүй болсон байна. 

Мөн С вирусийн эмийн эмчилгээнд нийт 2016-2017 онд 9.6 тэрбум, 2018-2021 онд 21.1 тэрбум, нийт 30.7 тэрбум төгрөг зарцуулжээ. Хепатитийн С вирусийн эмийн нэг сарын хэрэглээ 210 мянган төгрөг ба стандарт эмчилгээ нь 3 сарын хугацаатай гэж тооцвол 146, 176 сарын буюу 48.725 хүнийг эмчилгээнд хамруулсан байх тооцоо гарчээ.

Гэвч ЭМДЕГ-ын мэдээллээр 16.922 хүнийг эмчилгээнд хамруулсан нь олгосон санхүүжилтин дүнтэй нийцэхгүй байгаа нь аудитын дүгнэлтээр тодорхой болсон байна.

Дүгнэлт: Эрүүл мэндийн салбарын хэмжээнд нийт 12 үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаагаас 7 хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгуур үзүүлэлттэй харьцуулан гаргасан боловч нийгэм, эдийн засгийн үр нөлөөг үнэлж дүгнээгүй, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үндсэн зорилгын хүрээнд шалгуур үзүүлэлтийн 2020 оны хүрэх түвшний үзүүлэлт хангагдаагүй гэсэн байдаг. Мөн эмийг хангалттай тараасан ч үр дүн гараагүй байна гэж үзсэн байна. ЭНД ДАРЖ УНШИХ. Ташрамд дурдахад, С вирусийг устгах Хармони болон бусад эмийг хөнгөлөлтэй үнээр иргэдэд өгч байсан билээ.   

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.