bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Ж.УРАНЦЭЦЭГ: ПРОКУРОРЫН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ УДАА ДАРАА ГАРГАЖ БАЙГАА НЬ ПРОКУРОРЫН ШИЙДВЭР ГАРГАХАД ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХЭЛБЭР

 Ж.УРАНЦЭЦЭГ: ПРОКУРОРЫН НЭР ХҮНДЭД ХАЛДСАН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ УДАА ДАРАА ГАРГАЖ БАЙГАА НЬ ПРОКУРОРЫН ШИЙДВЭР ГАРГАХАД ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛЖ БАЙГАА ХЭЛБЭР

“Номин холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ш.Баярсайханы өмгөөлөгч О.Батсүхээс “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбат нь бусдаас 20 тэрбум төгрөг залилсан хэрэгт түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь Нийслэлийн прокурорын газарт ажиллаж байсан тул прокурор, мөрдөгч нарт авлига өгч, хэргээ хаалгахыг оролдсон байж болзошгүй, мөн өмгөөлөгч Н.Цэцэгмаагийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа тул Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж байгаа талаар өчигдөр /2022.11.03/ мэдээлэл өгсөн.

Энэ талаар УЕПГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Ж.Уранцэцэгээс тодрууллаа.

-Өмгөөлөгч О.Батсүхээс Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, прокурорт удирдах албан тушаал хашиж байсан өмгөөлөгч прокуроруудад нөлөөлж “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байгаа талаар мэдээлэл хийсэн. Энэ хэрэг одоо яг ямар шатанд явж байгаа вэ?

-Тус хэлтэс нь чиг үүргийнхээ дагуу “Эрэл” ХХК-ийн Н.Эрдэнэбаттай холбогдох хэргийг хянаж байгаа прокуроруудын талаар гарсан мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагааг явуулсан.

Хэргийн талаар тодруулахад, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг шалгаад, хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн. Одоо тус прокурорын газраас мөрдөгчийн саналыг үндэслэлтэй эсэхийг хянаж байна.

Цагдаагийн байгууллагаас өмнө нь бас хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт ирүүлж байсан. Тухайн үед нь прокурор хэргийг хянаад нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн даалгавар бичиж буцаасан байна. Прокурорын даалгаварт заагдсан ажиллагаануудыг нь хийж гүйцэтгээд, дахин хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт ирүүлээд байгаа юм байна.

Өмнө нь шүүхээс гэм буруутай гэж тогтоосон гэсэн мэдээллийг өмгөөлөгчийн зүгээс ярьсан?

-Урьд нь тус хэргийг анхан шатны шүүх рүү шилжүүлж, шүүхээс шийтгэх тогтоол гарч байсан юм байна лээ. Харин Давж заалдах шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Хяналтын шатны шүүх хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс гаргасан гомдлын дагуу мөн хэргийг хянан хэлэлцээд, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Мөрдөх байгууллагаас шүүхийн тогтоолд заасан нэмэлт ажиллагаануудыг хийж гүйцэтгээд, хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт ирүүлж байгаа гэж ойлгож болно.

-Өмгөөлөгч Н.Цэцэгмаа өмнө нь Нийслэлийн прокурорт хэлтсийн даргаар ажиллаж байсан, прокуроруудтай найзууд, ангийн хүүхдүүд гэх мэдээлэл бий. Мөн шүүхээс хэрэг буцсаны дараа Н.Цэцэгмаа нь тус хэрэгт өмгөөлөл хийж, улмаар прокуроруудад нөлөөлж байгаа гэсэн. Ер нь прокуророор ажиллаж байсан хүн өмгөөлөгч хийхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх үү?

-Хэргийн оролцогч ямар хүнийг өмгөөлөгчөөрөө сонгон авах вэ гэдэг нь тухайн хүний эрхийн асуудал байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөллийн үйлчилгээ авах эрхтэй.

Гэсэн хэдий ч тус хэлтсээс хяналт шалгалтын хүрээнд энэ асуудлыг нягталж үзсэн. Хэргийг хянахад, өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь тус хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхээс эхлээд бүх шатанд өмгөөлөгчөөр оролцсон байсан. Энэ нь шүүхийн шийдвэрүүд дээр тодорхой тусгагдсан байна лээ. Тэгэхээр шүүхээс хэрэг буцсаны дараа өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь тухайн хэрэгт оролцож эхэлсэн гэдэг нь ташаа мэдээлэл байна.

Н.Цэцэгмаа нь прокуророор ажиллаж байгаад 8 жилийн өмнө буюу 2014 онд ажлаасаа гарсан. Тухайн үед үйлчилж байсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар прокуророор ажиллаж байсан хүн ажлаасаа гараад шууд өмгөөлөгч болох боломжтой байсан. Одоо бол хуульд өөрчлөлт орж, прокурор ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн дараа өмгөөлөгчийн шалгалтад оролцох эрхтэй болсон.

Прокурорын байгууллага өмнө нь прокуророор ажиллаж байсан өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэл мэдээлэлтэй байдаг. Өмнө нь прокуророор оролцож байсан хэргийнхээ  хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож болохгүй гэсэн хуулийн заалттай. Хуулийн энэ заалтыг хангах үүднээс, мөн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэрэмжилж дээрх мэдээллийг нэгтэн судалдаг.

Хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын хэн нэг нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл бүхий нөхцөл байдал байгаа бол татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч аль ч талаас, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны бүх шатанд гаргах эрхтэй байдаг. Шалгалтын хүрээнд энэ асуудлыг тодруулахад хохирогчийн өмгөөлөгчөөс татгалзан гаргах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байсан.

-Өмнө нь “Эрэл” ХХК-ийн Б.Эрдэнэбаттай холбоотой асуудлаар АТГ-т Нийслэлийн прокурорын газрын прокуроруудыг шалгасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулбал?

-Мөрдөх байгууллагаас өмнө нь хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт ирүүлж байсан талаар дээр дурдсан.  Тухайн үед “Эрэл” ХХК-ийн Б.Эрдэнэбаттай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байна, прокурор нь авлига авсан байж болзошгүй гэдэг мэдээлэл бас хэвлэл мэдээллийг хэрэгслүүдээр гарсан. Уг асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай ирүүлж, прокуророос хянаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байсан.

Мөрдөх байгууллагаас хэргийг дахин хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт шилжүүлсний дараа дээрх агуулгатай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахиад гарсан. Тухайн үед сэтгүүлчдээс “хохирогчийн өгсөн мэдээллийн дагуу тодруулга авмаар байна” гэсэн хүсэлт тавьсны дагуу Нийслэлийн прокурорын газраас болон УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас холбогдох мэдээллүүдийг бас өгч байсан байдаг.

Ер нь прокурорын байгууллагад хэрэг шилжиж ирэх үеэр прокурорын нэр хүндэд халдсан мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гаргаж байгаа нь прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс нөлөөлж байгаа хэлбэр юм.

Манай Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсээс удаа дараа гарсан мэдээ, мэдээллүүдийг судалж, үндэслэлгүй ташаа мэдээлэл гаргаж прокурорын хараат бус байдалд нөлөөлөх оролдлого хийж байгаа асуудлыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандсан байгаа.

Хуульд зааснаар өмгөөлөгч, хэргийн оролцогч нь прокурорын шийдвэр гарсны дараа тухайн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй. Гэтэл прокурорын шийдвэр гараагүй байхад өмгөөлөгчийн зүгээс хүртэл худал төөрөгдүүлсэн агуулгатай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц мэдэгдлийг олон нийтэд хийж, прокурорт зүй бусаар нөлөөлөх үйлдэл хийж байна. Энэ нь Өмгөөллийн тухай хууль, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчиж байгаа ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байгаа.

Одоо хэрэгт прокурор хяналтаа тавьж байна, хуульд заасны дагуу прокурор хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой.

Эх сурвалж: Arslan.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.