bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Урьдчилсан байдлаар 503 орчим нэр төрлийн үйлчилгээ, аж ахуйгаас төр татгалзаж, 400 орчим тэрбум төгрөгийн эргэлттэй бизнесийг богино хугацаанд хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзжээ

 Урьдчилсан байдлаар 503 орчим нэр төрлийн үйлчилгээ, аж ахуйгаас төр татгалзаж, 400 орчим тэрбум төгрөгийн эргэлттэй бизнесийг богино хугацаанд хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэтгэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төслийг иргэд олон нийтэд сурталчлах, хууль тогтоох ажиллагаанд аж ахуйн нэгжийн оролцоог хангах, санал хүсэлтийг тусгах хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл 80 гаруй оролцогч, цахимаар МҮХАҮТ-ын орон нутаг дахь салбар танхимын төлөөлөл оролцов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Хүнд суртлын индекс 2021 онд 2.72 үнэлгээтэй гарсан, Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа бизнес эрхлэгчдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг хэлэлцүүлгийг эхэнд тэмдэглэв. Түүнчлэн, Төрийн үйлчилгээний цахим “e-mongolia” нэгдсэн системд бизнес эрхлэгчид уламжлалт үйлчилгээнээс илүү сайн үнэлгээ өгсөн, хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээнүүд дунджаас бага үнэлэгдсэн байгааг тэмдэглэв.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн хяналт шалгалтын давхардал үр ашиггүй тогтолцоог залруулах зайлшгүй шаардлага үүссэн. Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг салбарын яам руу шилжүүлэх, давхардсан, үр ашиггүй системийг залруулах, стандартын хэрэгжилт, хяналтад зах зээлийн шударга өрсөлдөөнд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх, зөвхөн шаардлагатай үйл ажиллагаанд төрөөс зөвшөөрөл олгодог байх, түүнтэй холбоотой үүсэж болох хүнд суртал, ойлгомжгүй байдлыг бууруулах шаардлага байна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийснээр иргэн, аж ахуй нэгж бизнесээ эрхлэхэд төрөөс ирэх дарамт, хүнд суртал эрс багасах, хэрэглэгч, үйлчлүүлэгч чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ авах, хэрэглэгч, үйлчлүүлэгчийг хохироосон, чанар, стандартын шаардлага хангаагүй, хууль тогтоомжийг мөрдөөгүй үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах төрийн үүрэг хэрэгжих боломж бодитоор нэмэгдэнэ гэж үзэж байна” гэж уулзалтын эхэнд онцолсон юм.

Мөн тэрээр Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлаг нь төрийн албаны дотоод хариуцлага, ёс зүй, бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэнэ, Засгийн газрын бүтцийн бүх түвшинд хяналт шалгалтыг явуулж, үр дүнг сайжруулах чиглэлээр онцгойлон анхаарч ажиллана гээд Төрийн алба маш ихээр данхайсан. Хэрэгцээ шаардлагагүй орон тоо төрд ихээр бий болсон. Төрийн өмчит үйлдвэрийн газруудад энэ байдал нийтлэг тохиолддог болсон. Хэрэгцээ шаардлагагүй орон тоог бий болгож, цалинжуулах явдал байгаа нь тодорхой харагдаж байгаа. Төр алдаа дутагдлаа засах үүднээс дотоод хяналт, шалгалтын агентлагийг бий болгож, жил бүр атестатчлал явуулж, үнэлгээ дүгнэлт өгдөг, иргэддээ үзүүлж буй үйлчилгээний дүгнэлтийг бүх түвшинд бодитой гаргахыг зорьж байна. Засгийн газрын 340 дүгээр тогтоолоор бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах, төр бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүй, аливаа төрлийн бизнесээс төр үе шаттайгаар татгалзах ажлыг зохион байгуулна. Урьдчилсан байдлаар 503 орчим нэр төрлийн үйлчилгээ, аж ахуйгаас төр татгалзаж, 400 орчим тэрбум төгрөгийн эргэлттэй бизнесийг богино хугацаанд хувийн хэвшилд шилжүүлэх боломжтой гэж үзсэн гэдгээ мэдэгдэв.

Үүний дараа МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдэх хяналт шалгалтын тогтолцоо”-ны талаар танилцуулж, бизнес эрхлэгчид сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбооны тэргүүн Б.Болдбаатар: Төр хувийн хэвшлийн хооронд маш том, нурахааргүй “хана” бий болсон. Бид асуудлаа шийдвэрлүүлэх гээд бичиг өгдөг ч судалж байна, шийдвэрлэх бололцоотой зэрэг бөөрөнхий хариулт өгдөг. Би Нийслэл рүү Холбооныхоо зүгээс, МҮХАҮТ-аар дамжуулан, холбогдох яамаар дамжуулан гурван удаа Үйлдвэрлэлийн зориулалттай барилга барихад 12 давхар барилга барихтай тэнцэх хэмжээний бичиг цаас шаардаж байгааг болиулах талаар албан бичиг өгсөн. Үйлдвэрлэлийн зориулалттай барилга нэгээс хоёр давхар сэндвичэн барилга л байдаг, үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг ашиглалтад хүлээн авах цонхыг нээгээд өгөөч гэж хүсээд одоо хүртэл хариу алга.

Сав баглаа, боодлын үндсэн түүхий эд болох ундаа усны савны түүхий эдийг дэлхий нийтийн жишгээр үйлдвэрлэгчийн чанарын шаардлага хангасан баталгааны бичгийг үндэслэн нэвтрүүлдэг атал манай улс заавал шинжилгээ авна гэдэг. Энэ байдал олон улсын жишигт нийцэхгүй байна гээд ХХААЯ-наас ГЕГ-руу энэ түүхий эдүүдийг хил, гаалийн нөхцөлөөс хөнгөвчлөх талаар бичиг явуулсан ч шийдвэрлээгүй. Шинэ хуулийн төсөлд хэд хэдэн удаа бичиг өгөөд шийдвэрлэгддэггүй, мухардалд орсон ийм асуудлыг хэрхэх талаар тусгасан уу?

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Бидний нийгмийн харилцааг зохицуулж буй хууль эрх зүйн орчин бодит амьдралд нийцэж, үйлчилж чадахгүй байгаа дүр төрх энэ юм. Нэг талдаа баримтлан ажиллаж буй хууль, нөгөө талдаа албан байгууллага, албан тушаалтнууд хуулиар олгогдсон эрх хэмжээнээс гадуурх эрх хэмжээг бий болгож, хэрэгжүүлж ирсэн гажуудал бодитой оршин тогтнож байна гэж үзэж байна. Монгол Улс 6500 гаруй стандарттайгаас 2800 нь хэрэгжиж байна. Засгийн газрын стандартын асуудалд ахиц гаргахад анхаарч ажиллаж байгаа. 12 давхар барилга барих стандарт нэг өөр, үйлдвэрлэлийн зориулалттай барилга барих стандарт өөр байх ёстой. Үүнийг нэг зохицуулалтаар хийгээд байгаа нь хүндрэл, хүнд суртлыг бий болгож байгааг таслан зогсоох ажил руу орно. Засгийн газраас Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, стандартын хууль эрх зүйн орчныг дэлхийн жишигт нийцүүлэх, өдөр тутмын амьдралд зохицуулалт хийдэг стандартуудыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бодитоор хэрэгжүүлье, аль стандартыг зайлшгүй дагаж мөрдөх ёстой юм, аль нь жишиг болох ёстой гэдгийг тодорхой болгоё гэж байгаа. Төрийн худалдан авалттай холбоотой ажиллагааг стандарттай холбоод үзэхээр стандартад үндэслэгдээгүй, төсөвт тусгагдсан мөнгөн дүнд тааруулаад шалгаруулалт хийдэг. Худалдан авах ажиллагааг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд, мэргэжлийн ТББ-уудын оролцоонд суурилж шалгаруулалтыг явуулдаг болох шаардлага ч үүсэж байна.

Төр- иргэн хоёрын харилцаа дундаа асар том хана хэрэмтэй хоёр туйл болчихсон. Үүнийг Засгийн газар ойртуулж, дунд нь боссон хана хэрмийг нураах ажлыг хийх ёстой гэж үзэж, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор Төрийн дотоод хяналт шалгалтын газрыг байгуулах гэж байна.

Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Хууль эрх зүйн ажлын албаны дарга П.Очирпүрэв: Хог хаягдлын тухай хуулийн 9.4.2 гэж нэг заалт бий.  Энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг аймаг, сумын Засаг даргатай гэрээ байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гэрээ байгуулсан ААН-ээр хийлгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Улаанбаатар хот хог хаягдлаасаа салж чадахгүй байгаа гол шалтгаан бол ерөөсөө хуулийн энэ заалт. Бүх дүүргүүд Орон нутгийн өмчит хог хаягдлын тохижилт үйлчилгээний 2-3 компани байгуулчихсан. Илүү техникүүдтэй, байгаль орчинд ээлтэй, өндөр хурдаар ачдаг, орчныг бохирдуулдаггүй технологитой компаниуд энэ салбарт тээвэрлэлт, үйл ажиллагаа явуулъя гэхээр сонгон шалгаруулалтаа зарладаггүй, гэрээгээ байгуулдаггүй. Хог хаягдал ачих, тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг хүртэл төрийн байгууллагууд авчихсан, тэгээд орон нутгийн төсвөөс татаас авдаг. Шинээр ашиглалтад орж буй нийтийн болон амины орон сууцны хорооллууд сайн үйлчилгээ авъя гэсэн ч тийм боломжгүй. Тухайлбал 2018 онд Финландын технологийг оруулж ирсэн компанид Хан-Уул дүүргийн зарим хотхонууд хүсэлт өгөхөд Засаг дарга нь зогсоочихсон асуудал үүсэж байсан.

Хоёрдугаарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 18 дугаар тушаалаар батлагдсан Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, устгах, хадгалах, экспортлох зөвшөөрөлтэй холбоотой журам бий. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах, хадгалах, булшлах, экспортлох үйл ажиллагааны зөвшөөрлийг 38 ширхэг бичиг цаас цуглуулсны дараа олгодог. Хуулиас давсан, сайдын тушаалаар батлагдсан энэ журмыг эргэн харах шаардлагатай байна. Хог хаягдлыг устгах үйл ажиллагаа явуулдаг цөөхөн компани нь Улаанбаатар хотод байрладаг учраас орон нутгийн нутаг дэвсгэр дээгүүр аюултай хог хаягдал дамжуулж тээвэрлэх шаардлага гардаг, хувийн хэвшлийн компаниудад орон нутагт ийм үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгох асуудлыг анхаарч, ажил хэрэг болгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Орчны бохирдлын Үндэсний хороог миний бие ахалж байгаа, энэ асуудлаар танай холбооныхонтой уулзъя. Аюултай хог хаягдлыг устгах асуудлын тухайд төсвийн хөрөнгөөр 330 сумаас 100 суманд Хог хаягдлын үйлдвэр байгуулах асуудал орж ирсэн ч хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор шинэ хөрөнгө оруулалтын ажил тавигдахгүй байгаа учраас энэ удаад хойшилсон. Гэхдээ өөртэй чинь санал нэг байна. Боломжтой хувийн хэвшлүүдэд эрхийг нь олгоод хийлгэх нь хамгийн зөв хувилбар, нэг суманд тийм үйлдвэр байгуулчхаад сум үйл ажиллагааг нь тогтмол аваад явах боломж нөхцөл байхгүй учраас зөв зохистой зохион байгуулах нь чухал гэж үзэж байна. Нийслэл, дүүрэг аж ахуйн үйл ажиллагаанаас татгалзаж, бодлогынхоо үйл ажиллагаан дээр төвлөрч ажиллах хэрэгтэй. 

Төрийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хуулийн шинэчлэлээр нэг байгууллагад зориулсан юм шиг шалгаруулалт зарладаг байдлыг цэгцэлнэ. Засгийн газар цаашид төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх үйл ажиллагаанд нэгдүгээрт аж ахуйн чиглэлийн үйлчилгээ эрхлэх алхам хийхгүй, хоёрдугаарт нийгэмд хэрэгцээ, шаардлагатай байгаа зүйлст эдийн засгийн үр ашгийн тооцоо хийж, зураг төсвийг боловсруулах зөвшөөрлийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас олгосны үндсэн дээр хөрөнгө оруулалт төсөвт тусгагдах зарчим руу шилжиж байгаа.

“Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан: Нөгөө талаас бизнес эрхлэгчид өөрсдөө хариуцлагатай байж, салбартаа мөрдөгдөж буй цөөн хэдэн стандартаа сайтар мөрдмөөр байна. Ганц нэг компанийн асуудлаас болоод салбарын нэр хүнд унадаг асуудлууд гарч байгаа учраас төрөөс хариуцлага нэхэхээс өмнө өөрсдөө шаардлагаа тавьдаг байх хэрэгтэй.

Монголын зочид буудлуудын холбооны гүйцэтгэх захирал Н.Батцэнгэл: Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн дагуу зочид буудлын тооцоог валютаар хийхийг хязгаарласан, валютаар тооцоо хийвэл гурван саяас найман сая төгрөгөөр торгодог. Хуулийн дагуу ББСБ байгуулаад ажиллах боломжтой ч томоохон ААН-үүдээс бусад жижиг ААН-үүдэд ийм боломж хязгаарлагдмал байгааг эргэн харж өгнө үү!

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Дүгнэж хэлэхэд төр аливаа стратегийн ач холбогдолтой бус, нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй авч явах шаардлагатайгаас бусад бизнесийн үйл ажиллагааг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Алдаа дутагдлыг нээлттэй сайн хэлж байгаарай, бид нүд, чихээ илүү том нээж байж, алдаа дутагдлаа богино хугацаанд та бүхэнтэй хамтарч засаж залруулна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.