bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

“ХЭНИЙГ Ч АРДАА ОРХИГДУУЛАХГҮЙ ХӨГЖЬЕ” УРИАТАЙГААР ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

 “ХЭНИЙГ Ч АРДАА ОРХИГДУУЛАХГҮЙ ХӨГЖЬЕ” УРИАТАЙГААР ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

-Жил бүрийн 10 дугаар сарын 16-нд Дэлхийн хүнсний өдөр тохиодог бөгөөд олон улсад 42 дэх жил, манай улс 20 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.-

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай нягт хамтран ажилладаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага энэ жил Дэлхийн хүнсний өдрийг “Хэнийг ч ардаа орхигдуулахгүй хөгжье” уриан дор тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яамны удирдлагууд, 20 орны Элчин сайд оролцож, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж “Хүнсчин баатар эмэгтэйчүүд”-ээр өргөмжлөгдсөн 4 эмэгтэйд хүндэтгэл үзүүлэн шагналыг нь гардууллаа.  

Мөн 10 дугаар сарын 12-нд болсон “Хүнсний аюулгүй байдал-Тогтвортой үйлдвэрлэл 2022” эрдэм шинжилгээний бага хуралд бүтээлээ танилцуулж, шилдгээр шалгарсан оюутан, судлаачдад болон эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагчид шагналыг нь гардуулан өгсөн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд Дэлхийн хүнсний өдрийн мэнд дэвшүүлээд улсын хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдалд хэрхэн анхаарч буйг, салбар яамнаас хүнсээ дотоодоосоо 100 хувь хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн тэрбээр “Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж,  хамтдаа ажиллаж, хэнийг ч ардаа орхилгүй бүгдэд илүү сайн, тогтвортой ирээдүйг бий болгох цаг болжээ. Үүний тулд бид

  • Хүнсний хүртээмжийн тэгш бус байдал, “хүнсний цөл”-ийн байршлыг харуулсан газрын зураглал бий болгох,
  • Хоол тэжээлийн Үндэсний судалгааг 5 жил тутам бус 2 жилд 1 удаа хийх,
  • Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг дэлхийн жишиг болон бодит байдалд нийцүүлэн алдаагүй тооцдог болох,
  • Хүнсний баталгаат байдлыг хангахад учрах эрсдлийг урьдчилан тооцож, бодлого, арга хэмжээгээ төлөвлөдөг болсон байх зэрэг санаачилгыг гаргаж ирэх оны Дэлхийн хүнсний өдрийг хэрэгжүүлсэн үр дүн, ололт амжилттайгаар угтах болно” гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

Хүмүүсийн хооллолт, шим тэжээл, эрүүл мэндэд чухал байр суурь эзэлдэг уламжлалт хоол хүнсний ач холбогдлыг Дэлхийн хүнсний өдрөөр тодотгож, “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн мөн гэрэл зургийн үзэсгэлэнг уг үйл ажиллагааны үеэр нээж, өнөөдрөөс эхлэн 11-р сарын 14 хүртэл олон нийтэд дэлгэн танилцуулах юм.  “Монголын уламжлалт идээ ундааны соёл” үзэсгэлэн нь монгол үндэстний хүнс, хоолны уламжлал, хүмүүсийн ахуй, соёлын өвөрмөц шинж байдлыг илтгэсэн олон үзмэрүүдийг олон нийтэд толилуулж уламжлалт хоол хүнсний талаархи мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, хэрэглээг дэмжих зорилготой. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр хүнсний үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцооны олон өнгө төрхийг харуулж байна.

Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэх нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилготой юм.

Цар тахал, дайн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үнийн өсөлт зэрэг олон сорилтуудтай нүүр тулж буй энэ үед хэнийг ч орхигдуулахгүйгээр Илүү сайн үйлдвэрлэл, Илүү сайн шим тэжээл, Илүү сайхан хүрээлэн буй орчин, Илүү сайн сайхан амьдралыг цогцлооход даян дэлхийн эв санааны нэгдлийг уриалж байна.

Монгол Улсын хувьд хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэн хүн ардаа эрүүл, шим тэжээлтэй хоол хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангахад анхаардаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар өрнүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал хөдөлгөөн” үүний тод илрэл билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.