bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

 Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Батжаргал, Ц.Идэрбат нар өнөөдөр (2022.10.12) Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан ба хамгийн сүүлд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 51 дүгээр зүйлд дараах агуулга бүхий 51.3 дахь хэсэг нэмэхээр тусгасан байна.

51.3-д “Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж тусгажээ.

Тодруулбал, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нь нэг удаа мөнгөн урамшууллыг олгохоор зохицуулалтыг тусгасан аж. 

Хууль санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хэвлэлийнхэнд хийсэн мэдээлэлдээ, аймгийн төвөөс бусад суманд ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тасралтгүй, тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин зохицуулалт байхгүйн улмаас сумын төрийн захиргааны байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орох, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахгүй байх нөхцөл үүсээд байна. Тухайлбал, их сургууль төгсөөд сумын төвийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багшийн үндсэн цалин 850.0 – 950.0 мянга төгрөг, эмнэлэгт эмчээр  ажиллаж байгаа эмчийн үндсэн цалин 850.0 – 950.0 ажиллаж байгаа албан хаагч 840.0 – 940.0 мянга төгрөг байна. Харин их сургууль төгсөөд сумын төрийн захиргааны албанд ажиллаж байгаа албан хаагчийн үндсэн цалин 615.0 мянган төгрөг байна. Цалин хөлс бага, нийгмийн баталгаа сул байгаагаас шалтгаалан сумын Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажиллах залуучуудын сонирхол туйлын бага байна. Улсын хэмжээнд 1,338 орон тоо сул байгаагаас 854 мэргэжилтэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөлөгдсөн, 319 мэргжилтэн өөр ажилд шилжсэн.  Иймд аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдэл буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд тусгах уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.