bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ТОМИЛГОО БА ХУД, ХҮРГЭНИЙХ НЬ “МӨНГӨ ХҮҮЛЭЛТ”-ИЙН НОЦТОЙ БАРИМТ

 УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХУУЛЬ БУС ТОМИЛГОО БА ХУД, ХҮРГЭНИЙХ НЬ “МӨНГӨ ХҮҮЛЭЛТ”-ИЙН НОЦТОЙ БАРИМТ

       УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тохитой, томоотой дүр эсгэж өдийг хүрсэн. 2018 онд У.Хүрэлсүхийн М.Энхболдыг унагах акцад далдаас оролцож, Ардын намын бүлгийн дарга гэх албан тушаалаар “шагнуулсан”, 2020 онд Австрали руу албан томилолтоор явахдаа казиногоор хазайсан гэхээс бусдаар бараан түүх багатай явж ирсэн. Тиймдээ ч өдгөө “Ул” гэх үгээрээ унасан Д.Сарангэрэлийн оронд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад нэр нь яригдаж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн Д.Тогтохсүрэнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад дэвшүүлэх бүү хэл, эсрэгээрээ хууль хяналтын байгууллагад шалгуулах ёстой хүн гэдгийг илчлэх ноцтой баримтыг дэлгэж байна. Энэ удаад түүний 2016 оноос хойших хууль бус томилгоо болон хүргэн, худуудынх нь холбоо сүлбээ бүхий маш ноцтой баримтыг хүргэж байна. 


УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН ТӨРД ХУУЛЬ БУС ТОМИЛГОО ХИЙЖ, ТӨЛБӨРӨӨ СОНГУУЛИАР АВЧЭЭ

      Улстөрчид авлига, албан тушаалын томилгооны “төлбөр”-өө хэзээ ч ил авдаггүй. Харин дөрвөн жил тутамд нэг удаа буюу сонгуулиар зах зухыг нь ил авах боломжтой байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн 2020 оны сонгуулийн санхүүжилтэд албан тушаалын томилгооны төлбөр байж болзошгүй маш ноцтой хэд хэдэн баримт байна.           Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 2020 оны сонгуульд нэр дэвшихдээ 47 иргэнээс нийт 217 сая мөнгөн хандив авч, сурталчилгаандаа ашиглажээ. Тэдгээр 47 иргэний 42 нь тус бүр 5.0 сая төгрөг хандив өгсөн байгаа юм. Тэднээс эхний удаад хоёр хандивынх нь цаад эзнийг танилцуулъя. Өөрөөр бол, Д.Тогтохсүрэнгийн татаасаар өндөр албан тушаалд очсон, хариу төлбөрийнхөө багахан хэсэг болгож 5.0 сая төгрөг сонгуулийн санхүүжилтэд мөнгө хандивласан байж болзошгүй хүмүүс гэсэн үг. ХНХЯ-НЫ ХАРЬЯА БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДАРГА Д.БАЯРМАНДАХЫН ЭХНЭРЭЭС САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ 1.УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн 2020 оны сонгуулийн сурталчилгаанд Цог-Очирын Бямбасүрэн гэх иргэн 5.0 сая төгрөг хандивлажээ. Судлаад үзвэл, Цог-Очирын Бямбасүрэн нь БНСУ-д амьдардаг, тус улсаас хувиараа эм, тариа оруулж ирдэг эмэгтэй байна. Илүү цааш нь судалбал, Ц.Бямбасүрэнгийн нөхөр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Дулмаагийн Баярмандах гэгч байх ажээ. 

Хамгийн ноцтой нь, Д.Баярмандах нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн томилгоогоор 2018 оны хоёрдугаар сард БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар томилогдсон нэгэн ажээ. Мөн тэд нэг нутгийнх юм байна.               БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь хоёр улсын гэрээгээр 2016 онд байгуулагдсан. БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 40 гаруй мянган Монгол иргэний эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн нийгмийн харилцааг зохицуулах, төрийн өмнөөс нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ үзүүлэх чухал үүрэгтэй байгууллага буюу харь улсад хүнд хөдөлмөр эрхэлж байгаа Монгол иргэдийн хандах ганц газар. Өөрөөр бол, хөдөлмөрийн насныхан Солонгос улс руу цувж байгаа энэ үед Д.Баярмандах асар өндөр албан тушаал хашиж байгаа гэсэн үг. 

Харамсалтай нь, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах нь сүүлийн үед УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн чихийг халууцуулах болсон. Тодруулбал, Д.Баярмандах албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгөөр туйлж, харь оронд хараа хяналтгүй “тансаглах” болсон тухай мэдээлэл алс Солонгосоос дуулдах болоод байгаа. Магад, тэнд төрийн мөнгөөр тансаглах таван жилийн хугацаа нь дуусаж, албан тушаалаасаа буух цаг нь дөхсөнтэй холбоотойгоор ийн дураараа авирлах болсон ч байж болох. 

Ямартай ч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Д.Баярмандахыг БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн даргаар хоосон томилоогүй буюу хариу төлбөр болгож эхнэрээс нь сонгуулийн сурталчилгаандаа мөнгө авсан баримтыг хүргэлээ. Мэдээж, төрийн томилгоог 5.0 сая төгрөгөөр хийхгүй нь ойлгомжтой, харин нийт хэдэн төгрөг авсныг нь хууль хяналтынхан анхаарах биз ээ. 

ЭХНЭРИЙНХЭЭ ҮЕЭЛ, ХНХЯ-НЫ ХАРЬЯА ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ДАРГА М.ДАВААБАТААС САНХҮҮЖИЛТ АВЧЭЭ  2. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн 2020 оны сонгуулийн сурталчилгаанд Мягмарын Даваабат гэх иргэн 5.0 сая төгрөг хандивлажээ. Судлаад үзвэл, Мягмарын Даваабат нь  Баянхонгор аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн эхнэр Д.Оюунбилэгтэй үеэлүүд буюу ойрын хамаатнууд ажээ.         Хамгийн ноцтой нь, Мягмарын Даваабат 2016 онд Д.Тогтохсүрэнг УИХ-ын гишүүн болсноос гуравхан сарын дараа буюу 2016 оны есдүгээр сарын 12-нд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргаар томилогдсон байна. Илүү ноцтой нь, М.Даваабат нь эмч мэргэжилтэй боловч энэ албан тушаалд томилогдох хүртлээ Үнэн.мн, Эмч.мн гэх мэдээллийн сайт ажиллуулдаг нэгэн байжээ. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа шууд улсдаа ганц байдаг эмнэлгийн дарга болоод томилогдчихсон аж. 

       Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийг хүн бүр сайн мэддэггүй. Гэхдээ мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэг, үйлдвэрлэлийн осол гэмтэлт өртсөн иргэдийг эмчлэх үүрэгтэй, улсдаа ганц байдаг том эмнэлэг. Өөрөөр бол, М.Даваабат нь мөн л асар өндөр албан тушаал хашиж байгаа гэсэн үг.  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатын тухай таагүй мэдээлэл мөн л дуулдах болсон. Тодруулбал, М.Даваабат нь албан тушаалаа ашиглаж, байгууллагаасаа 400 орчим сая төгрөг завшсан байж болзошгүй мэдээлэл өнгөрөгч зургадугаар сард цацагдаад намжсан билээ.              УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн байгууллагад хийсэн томилгоо дээрх хоёроор дуусахгүй. Нэмээд нэг жишээ дурдахад, Д.Тогтохсүрэнг УИХ-ын гишүүн болсны дараа түүний төрсөн ах Д.Тогтохдуламынх нь хүү Т.Чимэдбавуу нь Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж эхэлсэн байдаг. Магад, Д.Тогтохсүрэнгийн хамтран зүтгэгч, хамт Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Чинзориг нь 2017 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж эхэлсэнтэй холбоотой ийм томилгоо хийсэн байж ч болох. 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХУД Н.ОЮУНЧИМЭГ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ДАРГА БОЛЖ, ТӨРСӨН ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААР “МӨНГӨ ХҮҮЛДЭГ” БОЛЖЭЭ 

       Д.Тогтохсүрэнг УИХ-ыг гишүүн болсны  дараа буюу 2017 оны арваннэгдүгээр сараас хүргэн Цэрэнбатын Энхмөрөн нь Монголбанканд нягтлан бодогч болж, улмаар 2020 оноос Тайлан мэдээ, бодлогын хэлтсийн захирал болж дэвшээд буй. Тэгвэл Ц.Энхмөрөнгийн ээж буюу УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн худ Нэргүйн Оюунчимэг Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа ажээ. 

ТАЙЛБАР: УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХУД Д.ЦЭРЭНБАТ, Н.ОЮУНЧИМЭГ, Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХҮРГЭН Ц.ЭНХМӨРӨН Ноцтой нь, Н.Оюунчимэг нь мөн л Д.Тогтохсүрэнг УИХ-ын гишүүн болсны дараахан буюу 2016 оны наймдугаар сард Санхүүгийн зохицуулах хороонд ахлах референтээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар 2020 оны долдугаар сараас СЗХ-ны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга болж дэвшсэн байна. 

Илүү ноцтой нь, Д.Тогтохсүрэнгийн худ Санхүүгийн зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэг нь өөрийн төрсөн хүү Монголбанкны Тайлан мэдээ, бодлогын хэлтсийн дарга Ц.Энхмөрөнтэйгөө хамт 2019 оноос “Есөн шижир инвест” ХХК гэх Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг болжээ. “Есөн шижир инвест” Банк бус санхүүгийн байгууллага нь Улаанбаатар хотод л гэхэд найман салбараар иргэдэд зээл олгодог ажээ. 

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрөө “Ардын нам авлига, албан тушаалын хэрэгтнүүдийн ангид байх учиртай” гэж Төрийн ордонд ярьж явдаг. Гэтэл үнэн хэрэгтээ худ нь Санхүүгийн зохицуулах хороонд газрын дарга, хүргэн нь Монголбанканд хэлтсийн дарга болтлоо дэвшээд, тэгээд болоогүй иргэдэд зээл олгож, хүү аваад сууж байх нь хэр шударга вэ, хууль хяналтынхаан.  

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТОГТОХСҮРЭН ХУД Д.ЦЭРЭНБАТТАЙГАА ХАМТАРЧ АРВАЙХЭЭР ХОТЫН ДУЛААНЫГ “БАЗДАГ”

       УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уугуул Өвөрхангай аймагтаа Уурын зуухны бизнестэй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хан-Арвай” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд өдгөө төрсөн дүү Д.Тогтох нь удирддаг. “Хан-Арвай” ХХК нь уурын зуух ажиллуулж, Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотын айл өрх, албан байгууллага, сургууль цэцэрлэгийг дулаанаар хангаж, төлбөрийг нь төсвөөс авдаг.  Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн худ буюу хүргэн Ц.Энхмөрөнгийнх нь аав Д.Цэрэнбат нь ч мөн Арвайхээр хотыг дулаанаар хангах уурын зуух ажиллуулдаг бизнестэй ажээ. Тодруулбал, Д.Цэрэнбат нь “Хөтөлт-Илч” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд энэ компани нь Арвайхээр хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангадаг юм байна. Өөрөөр хэлбэл, Д.Тогтохсүрэн, Д.Цэрэнбат гэх худууд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын дулааныг “баздаг” ажээ.  Гол асуудал нь, “Хан-Арвай” ХХК, “Хөтөлт-Илч” ХХК-ууд нь түүхий нүүрс уурын зууханд түлж, дулаанаар гаргадаг. Харамсалтай нь, үүнээс нь болж Өвөрхангай аймгийн Арвайхээр хот утаагаараа Улаанбаатарын араас орчихоод байгаа юм.            Бид дараагийн дугаартаа УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн бусад хууль бус томилгоо болон хамаатнуудынх нь төрөөс авсан тендер, цаашлаад уул уурхайн компаниудтай холбогддог баримтуудыг дэлгэх болно. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.