bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Саид Моллай Ажербайжаны иргэншил авсан ч Монголоос сар бүр тэтгэмжээ авна

 Саид Моллай Ажербайжаны иргэншил авсан ч Монголоос сар бүр тэтгэмжээ авна

Ираны нэрт жүдоч Саид Моллай 2019 оны арванхоёрдугаар сард анх удаа Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд орж байлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн зарлигаар 2019 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын иргэншил авч, Монгол Улсын жүдо бөхийн холбооны хүсэлтээр дараа сард нь шигшээ багийн тамирчин болж байв. Саид Моллай Монгол Улсын нэрийн өмнөөс “Токио-2020” зуны олимпын наадмаас мөнгөн медаль, 2021 оны Тел-Авивын их дуулгаас мөнгөн медаль, Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг хүртсэн амжилт үзүүлсэн.

Гэвч түүний Монгол Улсын тамирчин байх хугацаа ердөө 17 сар үргэлжилж, тэрээр Азербайжан улсын нэр дээр олон улсын тэмцээнүүдэд орох болсон юм. Одоогоор тус улсын нэр дээр хоёр тэмцээнд орж, энэ хагас сайн өдөр гурав дахь тэмцээндээ зодоглох бөгөөд тэрээр “ДАШТ, Европын аварга шалгаруулах тэмцээн болон 2024 оны Парисын зуны олимп хүлээж байна. Бидэнд цаг бага байна, өндөр амжилт үзүүлж, Азербайжаны төрийн далбаагаа өндөрт өргөхийн тулд чадах бүхнээ хийнэ” гэдгээ илэрхийлсэн. 

Өөрөөр хэлбэл, Саид Моллай дахин Монгол Улсын нэр дээр барилдахгүй, иргэншлээсээ татгалзсан гэдэг ойлголтыг нийгэмд өгсөн. Гэхдээ албанынхны өгсөн мэдээллээр Саид Моллай албан ёсоор Монгол Улсын иргэншлээс татгалзаагүй, сар бүрийн тэтгэмжээ авсаар байгаа аж. Монголын шигшээ багаас гарсан учраас цалинг нь зогсоосон, харин “Токио-2020” олимпын мөнгөн медаль хүртсэний сар бүрийн гурван сая төгрөгийн тэтгэмжийг олгосоор байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын иргэнээс татгалзах саналаа өгсөн эсэхийг Гадаадын иргэн харьяатын газраас тодруулбал “Саид Моллай Монгол Улсын иргэнээс татгалзах албан бичиг, ямар нэг хүсэлт өгөөгүй. Тиймээс Монгол Улсын иргэн гэдэг харьяалтай байгаа” гэв. Олон улсын тэмцээнд тухайн улсын иргэншилтэй, шигшээ багийнх нь тамирчин байж л тус улсын нэрийн өмнөөс оролцох эрхтэй байдаг. Тэгвэл Саид Моллай давхар иргэншил эзэмшиж байна уу гэдэг асуулт гарч байгаа юм.

Ийм үндэслэлээр түүнийг тухайн улсад иргэншилтэй болсон эсэхийг нягтлан Биеийн тамир спортын улсын хорооноос тодруулбал “Бид Гадаадын иргэн харьяатын газраас энэ талаарх мэдээллийг авахаар удаа дараа хандсан ч бидэнд хариу өгөөгүй. Тиймээс Монголын үндэсний олимпын хороонд хандсан. МҮОХ-ноос бидэнд Олон улсын олимпын хороонд хандан мэдээлэл авч өгсөн. Ингэхэд “Монголын Жүдо бөхийн холбоо болон Азербайжаны жүдо бөхийн холбооны хүсэлтийг үндэслэн 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр ОУЖБХ-ноос иргэншлээ солих зөвшөөрөл Саид Моллай тамирчинд олгосон байна. Тухайн тамирчин нь Азарбайжан улсын иргэний паспорт эзэмшиж байна” гэж хариу өгсөн” гэлээ.

Монгол Улс иргэнээ давхар иргэншилтэй байхыг хуулиараа зөвшөөрдөггүй. Гэвч таван сар гаруйн өмнөөс Саид Моллай энэ хуулийг зөрчиж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан түүнд улсаас олгодог цалин, урамшуулал орж байгаа эсэхийг нягталбал, 2022 оны зургадугаар сар хүртэл шигшээ багийн цалинд сар бүр 1.5 сая төгрөг авчээ. Мөн олимпын наадамд амжилт гаргасны урамшуулалд гурван сая төгрөг өнөөдрийг хүртэл авсаар байв.

Энэ тохиолдолд ямар журмаар зохицуулдаг болохыг БТСУХ-ноос тодруулбал “Допинг болон иргэншлийн асуудалд орсон тамирчны урамшуулал, тэтгэмжийг зогсоож болдог. Бусад тохиолдолд боломжгүй” гэдэг мэдээлэл өглөө.

Үүнтэй холбогдуулан Өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очироос хуулийн зохицуулалтын талаар лавлавал “Тухайн иргэн өөрөө харьяа дүүрэгтээ иргэншлээсээ татгалзах хүсэлт гаргана. Тухайн хүсэлт нь ГИХГ-аар дамжуулан Ерөнхийлөгч тамгын газарт очиж байж шийдвэрлэгдэх заалттай. Харьяатын тухай хуулиар Иргэн өөрөө хүсэлт гаргаагүй бол Монгол Улсын иргэнээс хасах боломжгүй. Тухайн тамирчин хууль зөрчиж байсан ч иргэншлээс хасах хуулийн зохицуулалт байхгүй. Хуулийн “цоорхой”-той гэж ойлгож болно” гэлээ.

Тэгвэл Саид Моллай өнөөдрийг хүртэл Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлт өгөхгүй байгаа нь Монгол Улсын нэр дээр олимпын медаль хүртсэний сар бүрийн тэтгэмжээ үргэлжлүүлэн авах хүсэлтэй байж магадгүй юм.   

Гэхдээ  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар уг асуудлыг анхаарч, Монгол Улсын хууль журмын дагуу шийдвэрлэх боломжтой байдаг аж. Нэгэнт ч давхар иргэншлийг Монгол Улс хуулиараа зөвшөөрөөгүй тохиолдолд хуульд нийцүүлж асуудлыг нэг талдаа гаргах шаардлагатайг дээрх мэргэжлийн хүмүүсийн ярианаас харж болохоор байна. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.