bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Ц.Цэрэнпунцаг: Хөрөнгө оруулалт, валют шаардлагатай энэ үед ГАДААДЫН БАНКИЙГ оруулж ирэх хуулийг батлахаас өөр аргагүй

 Ц.Цэрэнпунцаг: Хөрөнгө оруулалт, валют шаардлагатай энэ үед ГАДААДЫН БАНКИЙГ оруулж ирэх хуулийг батлахаас өөр аргагүй

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байна. Ажлын хэсэгт Б.Баттөмөр, Г.Амартүвшин нарын гишүүд багтсан бөгөөд тал, талын төлөөллөөс саналыг нь хүлээн авч хуульд тусгах үйл явцыг өрнүүлж байгаа аж. Энэ хууль батлагдсанаар гадны банк Монголд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн боломжтой.

Цаашлаад гадны хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгаа солонгоруулах гарц бий гэж хууль санаачлагчид хэлж байна. Уг асуудлаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай ярилцлаа.

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКУУД МАНАЙ ДОТООДЫН БАНКУУДТАЙ ӨРСӨЛДӨЖ, ХАДГАЛАМЖ ТАТАХГҮЙ-

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна. Тус хуулийг батлах хэрэгцээ, шаардлагыг та хэрхэн харж байгаа вэ?

-Энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэж чадахгүй олон жил болж байна. Өмнө нь янз бүрийн нэртэйгээр хэд, хэдэн УИХ дамжсан байдаг. Өмнө нь банкны шинэ хууль батлагдаагүй байсан. Харин энэ удаа нөхцөл байдал өөрчлөгдөж банкны тухай хуулийг шинэчлэн баталсан. Тиймээс бид төрөлжсөн банкуудыг ажиллах эрх зүйн орчноор хангах гэж байна. Тодруулбал, Хөгжлийн банк юм. Хөгжлийн банк бол хуультай. Харин хөрөнгө оруулалтын банкны эрх зүйн орчин тодорхой болоогүй байна. Гэтэл бид энэ хуулиа нэн даруй батлах шаардлагатай байна. Ялангуяа эдийн засаг тэлж хөрөнгө оруулалтын хэмжээ томорч олон төрөлтэй болж байна. Тиймээс төслүүдэд хөрөнгө оруулалт хийх дагнасан банк гарцаагүй шаардлагатай гэж үзэж байгаа. Практик шаардлага гарч ирсэн. Ажлын хэсгүүд хэд, хэдэн удаа хуралдаж олон нийтээс санал асууж, мэдээлэл солилцсон. Мэргэжлийн байгууллагууд, банкны холбоод гэх мэт оролцох ёстой төлөөллүүд оролцож ажлын хэсэгт ажиллаж байна.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар гадны банк Монголд салбараа нээх эрх зүйн боломж нээгдэж байна гэж ойлголоо. Энэ асуудал яригдах үед нийгмийн зарим хэсэг эсэргүүцэж дотоодын арилжааны банкуудын зах зээлийг булаах юм шиг ойлголтыг олон нийтэд өгдөг. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсанаар гадны банкууд яаж ажиллах талаар та мэдээлэл өгнө үү?

-Энэ хууль батлагдсан, батлагдаагүй гадны банкууд Монголд ажиллаж байна. Арилжааны банкуудаас бидний сайн мэдэх нь Хаан, Хас банк гадаадын хөрөнгө оруулалттай. Цаашлаад өөр банкууд ч гадны хөрөнгө оруулалттай. Мөн Япон, Хятадын хөрөнгө оруулалтын томоохон банкууд Монголд төлөөлөгчийн газраас ажиллуулаад удаж байна.

Тэгэхээр Хөрөнгө оруулалтын хууль батлагдахаар гадны өчнөөн банк орж ирэх юм шиг ойлгож болохгүй. Бид хуулиа гаргаж чадахгүй хоцорч явна гэсэн үг. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар ярьж байгаа. Хэрвээ хөрөнгө оруулалт татъя гэвэл заавал том хөрөнгө оруулалтын банкууд байх ёстой.

Мөн арилжааны банкууд дэргэдээ хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад байна. Энэ бүхнийг чинь зохицуулж, эрх зүйн орчныг нь бий болгох ёстой. “Манайх шиг жижиг зах зээлтэй улсад олон банк үйл ажиллагаа явуулж байна. Энэ дунд орж ирж хадгаламж эзэмшигчдийн мөнгийг татаж өрсөлдөөнд оролцох гэж байна” гэх яриа гарсан. Тэгвэл хөрөнгө оруулалтын банкны бусдаас ялгарах онцлог нь хадгаламж татдаггүй. Өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр төслүүдэд санхүүжилт хийдэг. Тэгэхээр манай дотоодын банкуудтай өрсөлдөж хадгаламж эзэмшигчдийг эрсдэлд оруулах сөрөг үр дагавар гарахгүй. Бидэнд хэрэгтэй гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд заавал хууль эрх зүйн орчин шаардлагатай байна шүү дээ.

Хуультай болсноор “Манайд хөрөнгө оруулж болно шүү. Эрх зүйн орчинтой болсон шүү” гэх мессежийг гадны хөрөнгө оруулагчдад өгнө.

-ЖИЖИГ БҮЛГИЙН ЭРХ АШГИЙГ УЛС ОРНЫ АСУУДЛААС ИЛҮҮ ТАВЬЖ БОЛОХГҮЙ-

-Энэ хуулийн төсөл өмнө хэд, хэдэн парламентын үед яригдаад батлагдаж чадаагүй унасан. Асуудал нь банкны холбоод лоббидож УИХ дээр энэ хуулийн төслийг унагадаг. Энэ удаа тэгэхгүй гэх баталгаагүй. Та бүхэн банкны холбоодод хуулийн талаарх ойлголтоо өгч чадсан уу?

-Улс орон, ард түмний эрх ашгаас жижиг бүлгийн эрх ашиг илүү байна гэж үгүй. Валют олох шаардлагатай энэ цаг үед бид хуулиа батлахаас өөр аргагүй болчхоод байна. Хөрөнгө оруулалт авч, экспортоо сайжруулахгүй бол валют олж чадахгүй. Жижиг бүлгийн ашиг сонирхол энэ цаг үед байж болохгүй. Өрсөлдөөн бий болсноор ард түмэн л хождог.

Төрөл нь олон болж, хүү багасах гэх сайн талтай учраас энэ хуулийг боловсруулж байна.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивостокт болсон Дорны эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ “Манай улсад тавтай морил” гээд хэлчихсэн. Хөрөнгө оруулалт нэн шаардлагатай энэ үед тус хуулийг хэлэлцэх гэж байна. Мэдээж хуулийн төсөлд Засгийн газраас саналаа тусгаж байгаа байх. Нөгөө талд гадны банк Монголд үйл ажиллагаа явуулснаар хөрөнгө оруулалт хэдэн хувиар өснө гэх мэт судалгааг хийсэн үү?

-Манайхыг хуулиа батлахгүй болохоор гараад явчихсан төлөөлөгчийн газрууд ч байна. Хуулиа баталсны дараа хэн, хэн манайхыг сонирхож байна, яах ийх нь тодорхой болно шүү дээ. Дараа нь Монголбанкныхан энэ хуулиа бариад гадны хөрөнгө оруулагчидтай уулзаад явах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах ёстой юм. Ийм бодлого явуулж байж л валют олно. Эхлээд хуулиа батална.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.