bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

МИАТ-ын онгоц 41 минутын турш хэнтэй ч холбоо барилгүй Польшийн нутагт орж ирсэн тул байлдааны сөнөөгч онгоц хөөргөж тусгаарлажээ

 МИАТ-ын онгоц 41 минутын турш хэнтэй ч холбоо барилгүй Польшийн нутагт орж ирсэн тул байлдааны сөнөөгч онгоц хөөргөж тусгаарлажээ

Францын “Шарль де Голль” олон улсын нисэх буудлаас энэ өдөр хөөрсөн МИАТ ТӨХК-ийн JU-1021 бүртгэлийн, MGL7146 аяллын дугаартай “Боинг В767-300 ER” ачаа тээврийн агаарын хөлгийн нисгэгч нар 41 минутын турш нислэг хөдөлгөөний удирдах төвүүд, ойролцоо нисэж байсан агаарын хөлгүүдтэй холбоо барилгүй таг болсон хэрэг энэ оны хоёрдугаар сар /2022.02/-д гарсан байна.

Олон улсын стандарт цаг UTC-гийнхээр 11.45 цагт Парисаас хөөрсөн уг нисэх онгоц 12.13 цагт Германы RHEIN бүсийн нислэг хөдөлгөөний удирдах төвтэй холбогдсон аж. Түүнээс хойш 41 минутын турш хэнтэй ч холбоо барилгүй явсаар Польшийн нутагт орж иржээ. Ингэхдээ ямар нэг мэдээлэл өгөлгүй, тухайн улсын хилээр ямар ч зөвшөөрөл авалгүй орсон байна.

Ямар ч холбоо барилгүй агаарын хилийн бүс рүү нь орсон “үл мэдэгдэх” хөлгийг зогсоохын тулд Польш Улсын зэвсэгт хүчний агаарын довтолгооноос хамгаалах цэргийнхэн байлдааны хоёр сөнөөгч онгоцоо хөөргөж байж тусгаарлан хязгаарласан байна. Дээрх аяллын агаарын хөлгийг Польшийн байлдааны онгоцууд тусгаарлахаас өмнө Германы Агаараас хамгаалах хүчнийхэн холбоо барих гээд чадалгүй өнгөрөөсөн аж.

Тодруулбал, ХБНГУ-ын агаарын цэргийнхэн найман удаа дуудлага хийхэд МИАТ-ийн нисэх багийнхан нэгэнд нь ч хариу өгөөгүй юм байна. Улмаар 12.53 цагт тус улсын RHEIN бүсийн нислэг хөдөлгөөний удирдах төвийн радарын хяналтаас гарсан байгаа юм. Агаарын хөлгийн даргаар МИАТ ХК-ийн нисгэгч А.Энхжаргал, хамтран нисгэгчээр Б.Очирбат нар томилогдон явсан байдаг бөгөөд Германы Нислэг хөдөлгөөний удирдах төвтэй холбогдсоныхоо дараа агаарын хөлгийг авто нислэгийн горимд шилжүүлээд 41 минутын турш нисэх багийнхан чухам юу хийсэн нь тодорхойгүй.

Унтсан уу, яасан бэ гэдгийг уг зөрчлийг шинжлэн шалгасан албаны хүмүүс тайландаа тодорхой тусгасангүй. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны хоёр байцаагчийн бичсэн дүгнэлтэд “Агаарын хөлгийн тоног төхөөрөмж, VHF радио долгионы хэвийн ажиллагаа, сансрын холбоогоор үйлчилгээ үзүүлэгч ARINC, SITA компанийн мэдээлэл дамжуулалтын төлөв, ACARS системийн хэвийн ажиллагааг шалгасан тайланг МИАТ ТӨХКийн дотоод хяналтын нэгжээс гаргуулан авч танилцсан. Тус тайлангаас холбоо тасарсан зөрчил нь техник, тоног төхөөрөмжийн дутагдлаас шалтгаалаагүй тухай мэдээлэл авсан. Шинжлэн шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх үеэр Иргэний нисэхийн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон” гэжээ. Иргэний нисэхийн дүрэмд “Агаарын хөлгөөр A ангиллын агаарын зайд үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь дараах үүрэгтэй:

  1. Тухайн агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэх;
  2. A-ангиллын агаарын зайг хариуцсан НХУ-ын нэгж өөрөөр зөвшөөрснөөсбусад тохиолдолд, НХУ-ын нэгжтэй холбогдох давтамжаар хоёр талын радио холбоог хадгалж байх, агаарын хөлгөөр IFR-ийн дагуу үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа хөлгийн дарга нь тухайн агаарын хөлөг радарын хяналтад байх үед НХУ-аас тусгайлан хүссэн илтгэх цэгийн өнгөрөлтийг мэдээлнэ” гэж заасан байдаг.

Эдгээр заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн төдийгүй МИАТ компанийнхан ч уг зөрчлийг зохих шугамаар нэн даруй мэдээлээгүй нь тогтоогдсон байна.  Харин тухайн агаарын хөлгийн дарга А.Энхжаргал “Герман, Польшийн илтгэх цэг SUBIX-т ирээд RHEIN удирдлагын төвд илтгэх гэсэн боловч холбоо тогтоож чадаагүй тул өөр давтамжаар холбоо тогтоох оролдлого хийж байхад БНПУ-ын зэвсэгт хүчний сөнөөгч онгоцнууд дагасан. Warsaw нислэг хөдөлгөөний удирдах төвтэй холбоо тогтоосноор цаашид нислэг хэвийн үргэлжилсэн” хэмээсэн аж.

МИАТ-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхтамирын ЗТХЯ-нд хүргүүлсэн “Зөрчлийн мөрөөр авсан арга хэмжээний тухай” албан бичигт “ХБНГУ-ын нутаг дэвсгэрт MASEK өнгөрөлтийн цэг өнгөрөөд холбоо барьснаас хойш 40 минут нисэж, SUBIX цэгт хүртэл нисэх баг холбоо тасарсныг мэдээгүй.

БНПУ-ын нутаг дэвсгэрт 17-18 минут орчим холбоо тасарсныг мэдээгүй, эсхүл давтамжийг буруу тохируулсан, чанга яригчийн дууг сул тохируулсан байна. JEPPESEN general fligth supplement booklet-ийн зургадугаар бүлэг дэх communication failure дүрэмд заасны дагуу ажиллаагүй. Зөрчилд холбогдсон нисэх багийг гүйцэтгэх захирлын тушаалаар нислэгээс буулгаж газрын сургалтад хамруулж байгаа” хэмээн мэдэгджээ.

МИАТ-ийн агаарын хөлөг Польш бус, хил залгаа Укрианы дээгүүр ямар нэг холбоо барилгүй нисэж өнгөрсөн бол Малайзын МН17-г газар агаар ангиллын “Бук” системээр устгасантай адил хувь заяа хүлээж байсныг үгүйсгэхгүй. Тиймээс МИАТ ч, ИНЕГ-ын харьяа алба ч, агаарын тээвэрлэгч бусад аж ахуйн нэгжийнхэн ч нислэгийн аюулгүй байдал, ажлын хариуцлагаа нэн тэргүүнд сайжруулах нь чухал юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.