bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Ө.Эрдэнэ-Очир: “Усан парк бус орон сууц барьж байгаа” нь Туул голоос ундаалдаг монголчуудын эрх ашгийг хөндөж байгаа тул шүүхэд хандсан

 Ө.Эрдэнэ-Очир: “Усан парк бус орон сууц барьж байгаа” нь Туул голоос ундаалдаг монголчуудын эрх ашгийг хөндөж байгаа тул шүүхэд хандсан

Энхтайваны гүүрний зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газарт “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч, эцэстээ 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн талаар анх ISee.mn сайт өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байсан билээ. Улмаар эл асуудал олны анхаарлын төвд ороод байгаа. Тэгвэл олны нэрлэдгээр Усан паркийн асуудлаар “Онч шийдэл” ТББ нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг үүсгээд байгаа юм. Иймд усан паркийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан “Онч шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-“Онч шийдэл” ТББ-аас усан паркийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байсан. Та энэ талаар тодруулж яриач?

-“Онч шийдэл” ТББ нь нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өмнө ЖДҮ-ийн хэрэг, унаач хүүхдийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, амжилттай шийдүүлж байсан. Энэ удаа олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа Дунд гол дээр усан парк нэрээр орон сууц барьж байгаа асуудал дээр шүүхэд хандсан. Нэг үгээр хэлбэл нийгмийн захиалгыг хэрэгжүүлж байгаа хэрэг. Түүнээс ямар нэгэн ашиг сонирхол бидэнд байхгүй.

-Та бүхэн шүүхэд хэзээ хандсан бэ. Хэрэг үүссэн гэж сонссон?

-Бид 2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл өгөхийн тулд бид урьдчилаад зургадугаар сарын 29-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Газар эзэмших эрхийг шинээр олгосон энэ шийдвэрээ хүчингүй болгож өгөөч ээ. Нөгөө талаараа энэ дээр орон сууцны зориулалттай барилга байгууламж барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгсөн Улаанбаатар хотын ерөнхий архитектурын шийдвэрийг хүчингүй болгож өгөөч гэдэг байдлаар хандсан боловч бидэнд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй. Тиймээс шүүхэд хандсан.

-Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь юу байсан бэ?

-Нэгдүгээрт Усны тухай хууль зөрчсөн. Усны тухай хуулийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд явуулахыг хориглосон үйл ажиллагаа буюу барилга байгууламж барих байсан. Гэтэл үүнийг зөрчөөд барилга бариад эхэлчихсэн. Хоёрдугаарт шүүхийн шийдвэр биелүүлж орон сууц болгосон гэдэг тайлбар хэлээд байгаа юм. Бодит байдал дээр хууль зүйн хувьд шүүхийн шийдвэр дээр газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон болбол тэрнээс өмнөх газар эзэмших эрх олгосон Засаг даргын захирамж буюу өмнө нь байсан гэрчилгээ нь сэргэдэг. Тэгэхээр 2018 онд усан паркийн зориулалттай гээд газар эзэмшигч байгаад 2020 онд Засаг дарга тус газар эзэмших эрхийг хүчингүй болгоод 2021 онд шүүх хүчингүй болгочихлоо. 2021 онд шүүх хүчингүй болгочихвол эзэмших эрх нь буцаад автоматаар усан паркаар л сэргэнэ. Хууль зүйн хувьд Захиргааны хэргийн шүүхийг хэрэгжүүлж байгаа нэрийдлээр зориулалтын өөрчлөх ч юм уу дахиж гэрчилгээ гаргах ямар ч шаардлагагүй. Гэтэл усан парк гэдгийг шүүх сэргээчихээр олгохдоо шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж байна гээд орон сууц, үйлчилгээ гээд өгчхөж байгаа юм. Үүнийг олон нийтэд шүүхийн шийдвэр биелүүлж байна гэж тайлбарладаг. Үндсэндээ  шүүх энэ газар орон сууц барь гээд эрх өгчихсөн юм шиг олон нийтэд ойлгуулаад байгаа. Энэ нь шүүхийн нэр хүндийг ч унагаж байгаа хэрэг.

-Дунд гол дээр барилга байгууламж барих нь Усны тухай хууль зөрчинө гэлээ. Тэгвэл эхнээсээ яагаад усан парк барихыг зөвшөөрсөн юм бол?

-Барилга хот байгуулалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан “Усны онцгой хамгаалалтын бүсийн дэглэм тогтоох” тухай тушаал байдаг. Үүнд Усны онцгой хамгаалалтын бүсэд устай холбоотой барилга байгууламж барьж болно гэсэн заалт байдаг. Шүүхээр сэргээлгэхдээ Азид байхгүй усан паркийн цогцолбор хийж байгаа. Бидний эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн агуулга үндэслэл тайлбар хэлж байгаад газар эзэмших эрхээ сэргээлгэчхээд шүүхээр сэргээлгэнгүүт орон сууц болгоод хувиргаад хүмүүсээс захиалга аваад захиалгын гэрээ байгуулаад байна.

-Шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлагаа юу гэж дурдсан байгаа бол?

-Нэгдүгээрт, Нийслэлийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн А17 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах. Уг шийдвэрт Дунд голын газрыг хоёр хуваагаад өгсөн байдаг. 4.7 га газарт худалдаа нийтийн үйлчилгээний газрын төв цогцолборын газар эзэмших эрх, 2.9 га газарт худалдаа, нийтийн үйлчилгээ төв цогцолбор орон сууц барих зориулалттай газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгуулахаар хандсан. Хоёрдугаар, шаардлага нь, Нийслэлийн ерөнхий архитектуртай холбоотой нэхэмжлэл байгаа. Үүнд “Эм энд Жи” констракшн ХХК-д олгосон үйлчилгээтэй орон сууцны цогцолборын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахыг дурдсан. Үүнд усан паркийн зориулалттай барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар байхгүй.

-“Эм энд Жи” констракшн ХХК барилга барих зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхлүүлсэн асуудал хөндөгддөг шүү дээ. Энэ талаар ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй юм болов уу?

-Үйл процессын хувьд тухайн компани нь зөвхөн архитектур төлөвлөлтийн даалгавар аваад барилга барих ажлаа эхэлчихсэн юм билээ. Таван сараас сууриа тавиад эхэлсэн. Барилгын тухай хуулиар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл батлагдсаны дараа барилгын ажлаа эхлүүлэх ёстой. Тиймээс ч мэргэжлийн хяналтаас барилга барих ажлыг зогсоож, Зөрчлийн тухай хуулиар зөрчилд торгууль шийтгэл ногдуулсан. Гэтэл барилга нь 7-8 давхар хүртлээ баригдсаны дараа буюу 2022 оны долдугаар сарын 26-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас барилга барих, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байсан. Тиймээс өмнөх зөрчлийн хэргүүд нь хаагдсан байна лээ. Харин бидний хувьд Барилга хот байгуулалтын яамнаас дээрх зөвшөөрлийг нийтийн ил тод байдлын тухай хуулийн дагуу гаргаж өгөхийг шаардсан ч өгөөгүй. Тиймээс бид шүүхэд хандаад авахаар болсон. Энэ бичиг баримт ирэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмнэ.

-Тэгэхээр энэхүү барилга нь эхнээсээ хууль зөрчиж баригдсан гэж ойлгогдож байна. Ийм байхад торгууль ногдуулаад өнгөрөхөөс гадна тухайн үед нь зогсоох боломж хуулийн хувьд байсан юм болов уу?

-Зөрчлийн тухай хуулиар зөрчилд торгууль шийтгэл ноогдуулахаас гадна тухайн зөрчлийг таслан зогсоож арилгах ёстой. Торгууль ногдууллаа, гарсан зөрчил нь энэ зөвшөөрөлгүй баригдсан барилга байсан учраас буулгах л ёстой байсан. Долоо найман давхраас нь мэргэжлийн хяналтаас үйл ажиллагааг нь зогсоосон болбол буулгасан байх ёстой. Тэрийг бол гүйцээгээгүй. Зөвхөн торгууль оногдуулаад өнгөрөөчихсөн байсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангавал барилгыг буулгах байдал үүснэ.

-Шүүхийн шийдвэр та бүхний талд гарч, нэхэмжлэлийн шаардалгыг бүхэлд нь хангавал барилгыг буулгана гэж ойлгогдож байна. Гэтэл барилга нэлээд өндөр давхар хүртлээ баригдаад байгаа шүү дээ?

-Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангавал барилгыг бүхэл нь буулгана. Барилгын хуулиараа барилгын зөвшөөрөл өгсөн байгууллагуудын үүрэг. Энэ чинь зөвхөн Улаанбаатар хотын иргэдийн эрх ашиг биш шүү дээ. Туул голоор тэжээгдэж байгаа Монгол Улсын аймаг сумдын иргэдийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа. Энэ хамгаалагдаж хангагдах уу гэдэг л асуудал Энэ зүйлийг хууль ёсны гээд үзчихвэл үр дагавар нь дунд гол, Сэлбэ гол, Туул гол дээр барилга барих хууль ёсны эрхийг бүхэлд нь нээгээд өгчихнө гэсэн үг.

-Дунд гол дээр барилга барих нь голын голдрилд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг олон нийт хэлж байгаа. Энэ талаар?

-2009 онд авсан зургаар Дунд голын голдирол одоогийнхоос өөр байсан байна лээ. Гэтэл Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барьсантай холбоотойгоор Дунд голын голдирол өөрчлөгдсөн. Ийм байхад барилгын компани энэ бүхнийгээ хууль ёсны хэмээн тайлбарлаад байгаа нь өөрөө хууль бус. Ер нь энэ жишиг цаашлаад тогтвол Дунд гол, Сэлбэ гол, Туул голоо бүгдийг нь булж байгаад дотор нь барилга байгууламж барьж болох юм шиг ойлгогдож байна. Хот дундуур урсаж өнгөрдөг голгүй бол бид юугаараа ундаалдаг билээ. Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал хөндөгдөнө. Голын орчны онцгой бүсэд барилга барьж болохгүй гэдэг шалтгаан нь уснаас гадна энэ чинь нийтийн эдэлбэр талбай гэдэг ойлголт. Яг гол дээрээ байдаг ногоон байгууламжаа ашиглаад Улаанбаатар хотын иргэд чөлөөт цагийг өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Нийслэлийн Засаг дарга ийм үүрэгтэй. Гэтэл энийг урвуулж зөрчиж байгаа юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.