bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

“Хөрөнгө оруулагчид Монголд хууль хэрэгжихгүй байгааг шүүмжилдэг”

 “Хөрөнгө оруулагчид Монголд хууль хэрэгжихгүй байгааг шүүмжилдэг”

Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр  /2022.09.12/ Хууль зүйн яаманд боллоо. Энэ үеэр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн хуулийн төслийн талаар Хууль зүйн дэд сайд Б.Солонгоос тодрууллаа. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 7 бүлэг, 30 зүйлтэй байх аж.

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдаж буй гол концефц нь юу вэ. Хуулийг өөрчилснөөр хөрөнгө оруулалтын орчин илүү сайжирч чадах уу?

-2013 оны аравдугаар сард Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхдагч төслийг УИХ-аас баталсан. Уг хуулийг шинэчилсэн найруулгыг боловсруулахаар ажлын хэсэг 2021 оны нэгдүгээр улирлаас эхлэн ажиллаж байна. Миний бие ажлын хэсгийг ахалж буй. Бидний хувьд жил гаруй хугацаанд судалгаа хийлээ. Монгол Улсад эдийн засгийг илүү тогтвортой байлгахын тулд хувийн хэвшлийн гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Судалгаа хийснээр хөрөнгө оруулагчдад ямар байдлаар бодитой дэмжлэг үзүүлэх үү талаар анхаарлаа хандуулж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжихгүй байна. Ойлгомжгүй асуудлууд их байдаг. Тиймээс ойлгомжгүй байдлыг нэг мөр болгож хууль бодитойгоор практикт хэрэгжих институцийн болон бусад зохицуулалтыг анхаарч ажиллаж байна.

Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн яам болон, эдийн засгийн асуудал эрхэлдэг төрийн байгууллага, агентлагийн чиг үүргийг илүү тодорхой тусгах, хөрөнгө оруулагчтай маргаан үүсэхээс өмнө гомдол саналыг сонсох, хөрөнгө оруулалтын ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулах ажиллуулах чиг үүргийг илүү ойлгомжтой тусгах, мөн Монгол Улсад нэгэнт хөрөнгө оруулалт хийх гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг баталгаа ямар байх уу гэдгийг тодорхой болгох чиглэлээр ажиллаж байна.

Хөрөнгө оруулагчдын зүгээс Хөрөнгө оруулалтын тухай хуульд татварын болон бусад дэмжлэг практикт бодитойгоор хэрэгжихгүй байна гэсэн гомдол тавьдаг.

Тэгэхээр хэрэгжихгүй байгаа хуулийн заалтууд яагаад маргаан дагуулж байгаад дүн шинжилгээ хийгээд хөрөнгө оруулагчдад бодитой дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна.

-Хөрөнгө оруулагчдын зүгээс ямар зүйл заалтыг өөрчлөхийг хүсч байна вэ. Та бүхэн саналыг сонсч үзэв үү?

-2021 оны нэгдүгээр улирлаас хойш судалгаа хийгдэж, хэд хэдэн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Жишээ нь гадаадын хөрөнгө оруулагч гэж ямар аж ахуй нэгжийг хэлэх үү гэх нэр томьёоны ойлголтод хүртэл маргаан дагуулдаг. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж нийт гаргасан хувьцааны 25-аас дээш хувийг гадаадын аж ахуй нэгж, хувь хүн хувь эзэмшдэг. Нэг гадаадын хөрөнгө оруулагч 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулах гэх тодорхойлолт байгаа. Энэ тодорхойлолт хуулийн этгээдийн бүртгэлийн газар дээр маргаан дагуулдаг. Нэгэнт үүсгэн байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, бүтцийн өөрчлөлт хийх бүрт шинээр 100  мянган ам.доллар хийх шаардлага тавьдаг гэх мэтчилэн субьектив нөлөөлөл их байдаг гэхчлэн асуудлыг тавьдаг. Энэ үл ойлголцол бий болгодог заалтыг илүү тодорхой болгоно. Мөн татварын бодлого ойлгомжгүй байгааг хэлдэг. Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тодорхой татварын хөнгөлөлт чөлөөлөлт практикт хэрэгжихгүй байна. Ялангуяа тодорхой салбарт хөрөнгө оруулалт хийсэн бол татварын дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Гэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан татварын дэмжлэг Татварын ерөнхий хууль болон Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуультай төдийлөн уялдаагүй байдаг. Үүнээс болоод татварын дэмжлэг хөнгөлөлт хэрэгждэггүй.

Тиймээс уг хуульд зааж буй татварын хөнгөлөлт дэмжлэгээ аль болох татварын хуулиадтай нийцүүлэх цаашид хэрэгжилтэд маргаан үүсгэхгүй байх чиглэлд анхаарч байна. Бидний зүгээс баримтлах ёстой бодлого бол Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулж байвал аль болох дэмжинэ. Гэхдээ ашигтай ажиллах юм бол Монгол Улсад татвар төлөх шаардлагатай. Харин ашиг олоогүй үед нь татвар авах шаардлага байгаа юу гэдэг дээр судалгаа хийгдэж байна.

Хөрөнгө оруулагчдын зүгээс тавьдаг шүүмжлэл байдаг. Жишээ нь, тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн хувьцааг шилжүүллээ гэхэд хөрөнгө оруулалт дөнгөж татаж оруулж ирж байхад татвар аваад байна гэх шүүмжлэлийг тавьдаг. Энэ асуудлыг илүү ойлгомжтой болгохоор ажиллаж байна.

-Салбар бүрт хөрөнгө оруулалт татах чиглэлээр ямар ахиц гарах вэ?

-Цаашдаа эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн салбараас хэт хараат байгаа байдлыг бий болгохоор бодлогын баримт бичиг гарсан. Хөрөнгө оруулалтын тухай хуульд Засгийн газрын зүгээс нэн тэргүүнд дэмжих  эдийн засгийн салбар, тодорхой хүрээнд дэмжих эдийн засгийн салбар гэж хоёр ангилсан. Ямар байдлаар дэмжлэг үзүүлэх үү гэдэг талаас нь нарийвчилсан зохицуулалтыг тусгана.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.