bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хүмүүсийг удахгүй шүүнэ

 Экстремист үйл ажиллагаа явуулахыг завдсан хүмүүсийг удахгүй шүүнэ

Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан таван хүнд холбогдох хэргийг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын Мөрдөн шалгах газрынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. НПГ-аас иргэн М.Өнөржаргал, С.Баатар, Г.Болдбаатар, Г.Нэргүй, М.Чинтэнгэр нарт Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэх зэрэг үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

ТЕГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлснийг уншигчид санаж буй. Тодруулбал, дээрх хүмүүсийг экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд бэлтгэж, төлөвлөж байсан. Тэдний орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр зэвсэглэн улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт хэрэгсэл, зэвсгийн чанартай эд зүйлийг илрүүлж хураан авсан юм. Үзлэг нэгжлэ – гийн явцад 12 буу, 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл хураасан. Нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэсэн мэдээлэл өгсөн билээ. Уг хэрэгт холбогдуулан өмгөөлөгч асан Б.Баасанцогтыг саатуулсан. Ингэхдээ түүний нэр дээр бүртгэлтэй галт зэвсгүүддээрх хүмүүст байсан учраас сэжиглэн шалгах үндэслэл болсон билээ. Экстремист үйл ажиллагаанд бэлтгэж байсан үндсэрхэг үзэлт хөдөлгөөнийхөн сар гаруйн өмнө нэгнийгээ буудаж гэмтээсэн аж. Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн нутагт Г.Болдбаатар нь иргэн Л-ийг буудсан байдаг. Уг хэргийн холбогдогч Г.Болдбаатар өмнө нь 2013 оны есдүгээр сарын 16-нд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис ашиглан Төрийн ордны хамгаалалтын бүсэд нэвтэрсэн хэрэгт ял шийтгүүлээд суллагдаж байсан билээ.

Тэдэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүү- лэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гэм бурууг нь хэлэлцэх хурлыг товлосон ч оролцогчид нь ээлжийн амралтаа авсан учраас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. Гэхдээ тун удахгүй дээрх таван хүний хэргийг хэлэлцэх гэнэ. Уг хэрэгт Б.Баасанцогт гэрчээр оролцохоор болжээ.

Ташрамд дурдахад, Б.Баасанцогтод холбогдох хахууль авсан, шүүгч нарт дамжуулсан хэргийг дээрх шүүх хэлэлцэхээр болсон. Гэсэн ч тэрбээр шүүгч нараас татгалзан, шүүгч нар нь ч элдэв шалтаг хэлсээр шүүн таслах ажиллагаанд саад учраад буй гэнэ. Түүгээр ч зогсохгүй түүнийг цагдан хорих захирамж гаргасан шүүгч рүү туслахаар нь дамжуулж үг хэлээр дайрч давшилсан гэх мэдээлэл ч бидэнд ирсэн юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.