bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Л.Энх-Амгалан: Дипломын зөрчилтэй багш нарын дийлэнх нь цэцэрлэг, бага ангийнх байгаа нь аюултай

 Л.Энх-Амгалан: Дипломын зөрчилтэй багш нарын дийлэнх нь цэцэрлэг, бага ангийнх байгаа нь аюултай

ЦЭЦЭРЛЭГ, ЕБС-ИЙН БАГШИЙН 59 МЯНГАН ДИПЛОМ ШАЛГАХАД 724 ДИПЛОМ ЗӨРЧИЛТЭЙ БАЙЖЭЭ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан СӨБ, ЕБС-ийн багш нарын дипломд хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа.

– Багш нарын боловсролын баримт бичигт хяналт, шалгалт хийлээ. Өнгөрсөн нэг сард Архангай аймагт цэцэрлэгийн нэг багш хүүхэд зодсон хэрэг гарахад диплом нь хуурамч байсан тул боловсролын салбарт багш нарын баримт бичигт хяналт шалгалт хийхийг нийгмээс хүссэн. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн зургаан сарын турш энэхүү шалгалтыг хийлээ.Эмч хүн алдаа гаргавал хүний аминд хүрнэ, багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхдийн хувь заяанд нөлөөлнө.

Энэхүү шалгалтыг хийхэд үйл ажиллагааг зогсоох гэж оролдох, ажлын хэсгийг дарамтлах, компьютерийн хард хоёр удаа алдагдсан, цаасан материал алдагдсан гээд олон зөрчил гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Энэхүү ажлын хүрээнд нийт 51 мянган багшийн 71 мянган диплом байдгаас 59 мянгыг шалгахад 724 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Цаана нь 2000 гаруй нь сэжигтэй буюу тэдгээрийг дахин нягтлах шаардлагатай. Үлдсэн 12 мянгыг нь цаашид шалгана.

  • Дугаар давхардсан 454 дипломд бусдын овог нэр, гарын үсэг ашигласан байна. Жишээ нь нэг дипломын дугаараар гурван хүнд олгогджээ.
  • Боловсролын бүртгэлгүй буюу хуурамч диплом ашигласан 139 зөрчил байна.
  • Боловсролын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан зөрчил. Төгсөлтийн тушаалгүй хэр нь шууд диплом гаргаад өгчихдөг. Жишээ нь Завхан аймгийн нэг суманд 7-20 гаруй магистрын дипломыг суралцаагүй хүнд олгосон байна.
  • Төгсөгчдөд олгосон бичиг баримтыг боловсролын яамны системд шивэлт хийж, сураагүй хүүхдүүдийн хуурамч дипломыг албажуулсан зөрчил илэрсэн.

Энэ мэтчилэн сүлжээ үүссэн гэж хэлж болно. Нэг хэсэг нь хуурамчийг нь гаргаж, нөгөө хэсэг нь баталгаажуулдаг байх нь. Энэ нь эрүүгийн хуулийн зөрчилтэй тул дипломын асуудлыг цагдаагийн газарт шилжүүлж байна.

Хуурамч дипломоос үүдэн гарах хохирлыг үнэлж баршгүй их. Шалгалт хийх нь нийгмээс эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч эмч, багш хоёр ёс суртахууны зөрчилгүй байх ёстой. Зөрчлийг арилгахаас өөр арга байхгүй. Эмч хүн алдаа гаргавал хүний аминд хүрнэ, багш хүн алдаа гаргавал олон мянган хүүхдийн хувь заяанд нөлөөлнө. Тиймээс цаашид их дээд сургуулиудад энэхүү шалгалтыг хийнэ. Нийт 724 дипломын зөрчлийн 500 орчим нь цэцэрлэг, бага ангийн багш нарынх байгаа нь хамгийн аюултай байна. Учир нь хүний суурь боловсрол хамгийн чухал байдаг тул үүнийг зөрчилтэй хүмүүсийн гарт хаяж болохгүй.

Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байна. Мөн МУБИС-ийн дипломыг хуурамчаар үйлдэх тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.

Холбогдох хүмүүсийг ажлаас нь түр түдгэлзүүлэх байдлаар шалгалтыг явуулна. Зөрчилтэй гэж шилжүүлсэн баримт бичгийг хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн шинж чанартай байна гэж үзсэн тохиолдолд бүр мөсөн ажлаас чөлөөлнө. Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.