bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэгчдийг “Хорлон сүйтгэгч” гэсэндээ гишүүдэд загнуулсан

 Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцэгчдийг “Хорлон сүйтгэгч” гэсэндээ гишүүдэд загнуулсан

Эрдэнбүрэнгийн УЦС-ын Төслийн удирдагч Ч.Гантулгаас тус төслийн ажил эхэлсэн эсэх, хөрөнгө оруулалт, нөлөөллийн бүс дэхь айлуудын асуудал, улс төрийн нөхцөл байдал зэрэг асуудлуудын хүрээнд ярилцаж, хариулт авлаа.

-УЦС-ЫН АЖИЛ ЭХЭЛСЭН ҮҮ-

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил өнөөдрийн байдлаар яг ямар шатандаа яваа юм бэ?

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл чухал ач холбогдолтой. Аливаа том төсөл хэрэгжихэд асуудлууд мэдээж гардаг. Тодорхой түвшинд нь үе шаттайгаар шийдээд хэрэгжүүлээд явж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх бичиг баримтын ажил бүрэн дууссан гэж ойлгож болно. Өнөөдрийн байдлаар ажил эхэлсэн.

Нийгэмд эхэлсэн, эхлээгүй гэдэг талцал, үл ойлголцол одоо хүртэл гарсаар байна. Яг ямар ажлууд эхэлж, хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Газар дээрх гүний өрөмдлөгүүд эхэлсэн. Түр кемпүүд байгуулагдсан. Ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын “Пауэр чайна” компанийн болон монголын 30 гаруй ажилтан ажиллаж байна. Манай талаас 7-8 инженер ажиллаж байгаа. Нэмээд есдүгээр сарын 10-ний үеэр хавцал доторх далангийн өрөмдлөгүүд эхэлнэ. Мөн энэ үеэр Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст баг дээр ч ажил эхэлнэ. Ус хөрсний шинжилгээг хийж, БНХАУ-д болон дотооддоо давхар шинжлэх юм. Зургийн ажил дууссаны дараа барилга буюу газар шорооны ажил руу орох төлөвтэй. 

Хүйтний улирал эхэлчихвэл барилгын ажил саатах эрсдэл гарах уу

-Өвөл барилгын ажил явагддаггүй онцлогтой улс. Ажлаа шахаж л байна. Аль болох зогсоохгүй. Хасах -30-40 хэмт бетон цутгалт буюу технологийн ажил гүйцэтгэх боломжгүй болдог. Бусад ажлуудаа зогсоохгүй, шахна.

ТӨСЛИЙГ ХӨДӨЛГӨХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮРЭН ШИЙДЭГДСЭН ҮҮ

Хөрөнгө, санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэж дууссан уу. Нийт хичнээн төгрөгөөр эл төсөл босох юм бэ? 

-БНХАУ-ын экзим банктай өнөөдрийг хүртэл долоон удаагийн цахим уулзалт, хэлэлцээр зохион байгуулсан. Зээлийн судалгаа дуусах шатандаа явж байна. Экзим банк газар дээрх эрсдэлийн судалгаа хийсэн.

2015 онд хоёр улсын хооронд хийсэн хөнгөлттэй зээлийн хэмжээ 1 тэрбум ам.доллар. Үүнээс стратегийн томоохон бүтээн байгуулалтуудаа санхүүжүүлнэ гэсэн шийдвэр гарсан. 288 сая ам.доллароор Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг санхүүжүүлэх тухай 160 дугаар тогтоолыг У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018 онд гаргасан. Энэ нь манай улсын хувьд чухал шийдвэр байсан. 2020, 2021 онд ЭХЯ-наас зарласан тендерт БНХАУ-ын “Пауэр чайна” компани шалгарч 271,4 сая ам.долларт багтааж энэ төслийг гүйцэтгэнэ гэсэн хэлэлцээр хийсэн.

Хэлэлцээрийн явцад төсөл хэрэгжүүлэлтийн хяналтын зардлыг гүйцэтгэгч тал гаргана гэсэн асуудал яригдсан. Тиймээс гүйцэтгэлийн 271,4 сая ам.доллар бага зэрэг хөдлөх магадлалтай. Үүнийг Монгол Улсын Сангийн яамтай зөвшилцөж байж тохирно.

Төслийг удирдаж байгаа хүний хувьд хэзээ ашиглалтад орно гэх төсөөлөлтэ байгаа вэ? 

-Байлгүй яахав. Хоёр талын байгуулсан гэрээгээр 61 сарын дотор хүлээлгэж өгнө гэх хугацаатай. Энэ хугацаанд ажлыг бүрэн гүйцэтгэж дуусах ёстой. 

НӨЛӨӨЛЛИЙН БҮС ДЭХЬ АЙЛУУДЫН АСУУДАЛ ЦЭГЦЭРСЭН ҮҮ-

Нөлөөлөлд өртөж буй малчин иргэд, бизнес бүхий ААН-ийн нийгэм, эдийн засгийн байдлыг хэрхэн яаж шийдвэрлэсэн бэ?

-Асуудлууд мэдээж бий. Малчин иргэд эсэргүүцсэн асуудал үүссэн. Иргэдэд төслийн талаар танилцуулж ойлгуулах ажил гурван ч удаа хийгдсэн. Тухайн үеийн Н.Тавинбэх сайд иргэдийн саналыг сонсож, газар дээр нь шийдвэрлэсэн ч тохиолдол бий. Стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг Засгийн газар дангаараа хэрэгжүүлэх биш орон нутгийн удирдлагууд, иргэд ойлгож дэмжих нь маш чухал.

Эсэргүүцэл арилсан уу? 

-Ярианы эхэнд хэлсэн. Эсэргүүцэл одоо ч бий. Асуудлыг эрэмбэлж ардчиллын зарчмаар л шийдвэрлэнэ. Энэ төсөл хэрэгжих нь хэнд хэрэгтэй юм. Тэнд байгаа арван иргэнд үү, баруун аймгийн олон зуун мянган айлд хэрэгтэй юу.

Нөлөөллийн бүс дэхь иргэдэд нөхөн олговор олгох шийдвэр гарснаас хойш тийшээ нүүж очих зөрчил хэр их гарч байна вэ?

-2022 оны дөрөвдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ сайдын Засгийн газар нөлөөлөлд автсан айлуудад нэг удаа нөхөн олговор олгох шийдвэр гаргасан байдаг. Шийдвэр гарснаас хойш иргэд нэмэгдэх үйлдлүүд гарч байгаа. Бид байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд орсон тоог л баримтална. БОАЖ-ын яамны батлагдсан тайланд бий.

Яг хэчнээн иргэн хамрагдах вэ?

-2019 оны 357-р тогтоол гарахаас өмнө амьдарч байсан иргэд, айл өрх, ААН-үүд орно. 270 гаруй өрхийн 1241 иргэн. Нас барсан, шинээр төрсөн, удаан хугацаанд оршин суусан ч бүртгэлгүй байсан зэрэг иргэдээс хамаарч энэ тоо бага зэрэг хэлбэлзэх юм. 2022, 2023, 2024 онуудад нөхөн олговор олгогдоно. 

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС ТОЙРСОН УЛС ТӨРЖИЛТИЙН АСУУДАЛ

Малчин иргэдийг турхирч байгаа бүлэг бий гэж яригдсаар удлаа. Нэг сум, багийн Засаг дарга бие даан БНХАУ руу бичиг явуулсан ч асуудал гарсан. Нэг иргэний бие даасан шийдвэр, улстөржилтөөс болж улс орны эрх ашиг нэлээн хөндөгдлөө шүү дээ? 

Сүүлийн нэг жилийн хугацаанд ялангуяа Увс аймгийнхан нэлээн шуугиан гаргалаа. Хэвлэл мэдээлэл, сошиалд ч багагүй дуулиан дэгдлээ. Дуу хоолойгоо илэрхийлэх нь иргэний эрхийн асуудал. Харин ямар түвшинд, яаж хүргэх вэ гэдэг нь хуулиар хязгаарлагдмал. Хоёр улсын хоорондын асуудалд хэн дуугарах уу, ямар хэмжээнд харилцах вэ гэдэг нь хэм хэмжээгээр заагдсан зүйл.

Асуудал гаргасан Увс аймгийн, Өмнөговь сумын дарга нар хувийн ашиг сонирхлын үүднээс иргэдэд буруу мэдээлэл өгч турхирч төслийн эсрэг зохион байгуулалттай ажилласан нь үнэн. Уг газар дээр өөрсдийн бизнесийг дэмжиж авлигын хэрэгт холбогдон шалгагдаж улмаар прокурорт хавтаст хэрэг нь шилжсэн байгаа гэж сонссон.

Зээлийн асуудал ид яригдаж байхад тодорхой хэмжээний хор хохирол учруулсан байдаг. Үүнийг засаж залруулах гэж олон удаагийн уулзалт болсон л доо. Бид дотооддоо асуудлуудаа шийдэх ёстой.

Ойлголцолд хүрсэн биз дээ?

-Хятадын талтай ойлголцолд хүрсэн. Асуудлуудаа гаргаж тавьж гол нь тооцоо судалгаа, баримтан дээр үндэслэн ярилцаад дуусч байна. Жил гаруйн өмнө тухайн үед би хэлж байсан юм аа. “Хорлон сүйтгэх ажиллагаа” гэж хэлээд тойргийн УИХ-ын гишүүдэд дуудагдан загнуулж байсан удаа бий. “Иргэдийг хорлон сүйтгэгч гэлээ” гээд. 

Энэхүү төслийг гацаасан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй гэх шалтгаанаар Ховдын Засаг даргыг огцруулсан. Хамтарч ажиллах хугацаанд дэмжихгүй, эсэргүүцэж байсан тохиолдлууд бий юу?

Орон нутгийн засаг захиргааны байгууллагын оролцоо их чухал гэж түрүүн би хэлсэн. Ховд, Увс, Баян-Өлгий засаг захиргааны удирдлагууд үүнд хамаарна. Ялангуяа Увс, Баян-Өлгийн иргэдийн нөлөөллийн бүсэд өртөж байгаа тоо олон. Зохих ажлууд хийгдэж байна. 

Хариуцлагын асуудал тусдаа. Засгийн газрын хуулийнхаа хүрээнд шийдвэрээ гаргасан байх. Үүн дээр янз бүрийн зүйл яримааргүй байна. 

Дахиад нэг улс төр асуухад Э.Болормааг эл төслийг урагшлуулах зорилгоор Ховдын Засаг даргаар аваачсан гэж ойлгогдож байгаа?

Төсөл эхэлчихсэн яваа. Өнөөдрийг хүртэл нэлээд ажлууд явагдаж, төсөл эхлэх хэмжээнд ирчихлээ. Одоо томоохон хэлэлцээрийн үр дүнг хүлээнэ. Цаашдаа бид Ховд, Увс, Баян-Өлгийг Засаг дарга нартай илүү ойрхон ажиллана. Төлөвлөгөөний дагуу ажил урагшлахад орон нутгийн байгууллагуудын оролцоо маш чухал. Тиймээс илүү их хамтарч ажиллана.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.