bollywood actrees smoking passing and pargnant hot sexes porns beautiful hot gorgeous indiam brown titties girls fuking sex video modelmedia asia-my campus girlfriend best original asia porn video hindi porn la toute première 18ans avec deux grosses bites blacks

Азийн архитекторуудын FORUM-21 олон улсын чуулга уулзалт боллоо

 Азийн архитекторуудын FORUM-21 олон улсын чуулга уулзалт боллоо

Азийн архитекторуудын FORUM-21 олон улсын чуулга уулзалтыг “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвээр зохион байгуулж байна. Чуулга уулзалтанд Монгол Улс Хөшигийн хөндийд баригдсан Олон улсын шинэ нисэх буудлыг дагасан хот байгуулах төлөвлөгөөгөө танилцуулж бүс нутгийн орнуудын сайн туршлагыг судлан суралцахын зэрэгцээ нэн хурдацтай явагдаж буй хотжилт болон цаг тутам өөрчлөгдөн буй өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг даван туулах арга замуудын талаар санал бодлоо хуваалцах юм.
Даян дэлхийн XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасаны дагуу том хотууд руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бүсийн тэргүүлэх төв, дагуул хот, шинэ хотыг байгаль орчин, хүрээлэн буй орчинд ээлтэй, ухаалаг, эдийн засаг, байгалийн нөөцийн хувьд хэмнэлттэй, жендерийн тэгш эрхийг хангасан, дасан зохицох чадвартай байдлаар тооцон төлөвлөж, хүний эрүүл, аюулгүй орчинд аятай тухтай ажиллах, амьдрах нөхцлийг бий болгоход дэлхийн улс орнууд хамтдаа анхаарал хандуулж буй цаг үед “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” сэдвийн дор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой болж байна.

Азийн архитекторуудын бүсийн зөвлөл буюу ARCASIA нь тус бүс нутгийн 22 улсын архитекторуудын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, гишүүн институт бүрийн бүс нутгийн хөтөлбөр, хамтын ажиллагааны өргөтгөл болон ажилладаг мэргэжлийн байгууллага юм. Азийн энэ байгууллагын нэг чухал арга хэмжээ нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг чуулга уулзалт юм. Азийн барилга, архитектурын хөгжлийн үзэл санаа , бодлогыг, томоохон төсөл хөтөлбөрийг мэргэжлийн өнцгөөс нь хэлэлцдэг тус бүс нутгийн архитектур, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэхэд “оюун санааны хөшүүрэг” болох зорилготой нэрт архитекторууд, сэтгэгчдийн цугларалт юм.


Анхны уулзалт 1982 онд Шри Ланка улсад зохион байгуулагдаснаас хойш 21 дэх нь ийнхүү Улаанбаатарт чуулж байна.
Монгол улс, Монголын Архитекторуудын Эвлэл 1991 онд энэ байгууллагын гишүүнээр, 1963 онд ОУ-ын архитекторуудын эвлэлийн гишүүнээр элссэн, 65 жилийн түүхтэй Монголын Архитекторуудын Эвлэл олон улсын олон арга хэмжээг эх орондоо үр ашигтай зохион байгуулсан туршлагатай бөгөөд энэ удаагийн FORUM-21 чуулга уулзалтыг зохион байгуулах эрхийг авах шалгаруулалтанд 2020 онд өрсөлдөж 2021 оны 9 дүгээр сард шалгарч албан ёсны зохион байгуулах эрхийг авсан юм.
Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Захирамж гаргаж Олон улсын арга хэмжээг зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, уялдуулан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.
Дэлхийн улс орнуудын нэгэн адил Монгол Улс тогтвортой хөгжлийг бий болгох зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас урт, дунд хугацаанд баримтлах “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт”-ийн бодлогын баримт бичгүүдийг баталж, түүний дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн “Шинэ Зуунмод” хотыг иж бүрнээр цогцлоох төлөвлөлт, бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ирээдүйн тогтвортой хот байгуулалтын дэвшилтэд загваруудыг боловсруулахаар “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” гэсэн өргөн хүрээний сэдвээр ярилцаж олон улсын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллана.
Мөн энэ удаагийн чуулга уулзалт цар тахлын улмаас хоёр жил гаруй зогсонги байсан ARCASIA-ийн үйл ажиллагааг сэргээх, өнөөгийн болон шинээр үүсч буй сорилтуудыг шийдвэрлэхэд архитектурын шинэлэг санаа , шийдлүүдийн талаар санал бодлоо солилцоход ихээхэн хувь нэмэр болно.
Монголын хот байгуулалтын өнөөгийн байдалтай олон орнуудын архитекторуудыг танилцуулж, том хотуудын тулгамдсан асуудлыг хэрхэн даван туулж байгаа, дагуул хотуудыг хөгжүүлэхэд чиглэсэн тогтвортой хот байгуулалт , төлөвлөлтийн хэтийн төлөвийг тодорхойлох талаар тэдний зөвлөлгөө, зөвлөмжийг сонсох, туршлагаас хуваалцах зэрэг өргөн ач холбогдол бүхий арга хэмжээ юм. Чуулга уулзалтыг биетээр болон цахимаар гэсэн холимог хэлбэрээр зохион байгуулаж байна.

Мөн энэ үеэр Азийн архитекторуудын дунд зарласан Архитектурын шилдэг бүтээлийн 2022 оны уралдаанд оролцсон, шалгарсан шилдэг бүтээлүүд, Монголын барилга хот байгуулалтын салбарын ололт, архитекторуудын бүтээл, томоохон төсөл хөтөлбөрийг танилцуулсан олон улсын үзэсгэлэнг Мишээл экспо-д 2 хоног гарна.

Чуулга уулзалтанд дэлхийн 140 орны 3,2 сая архитекторуудыг төлөөлөх Олон улсын Архитекторуудын эвлэлийн Ерөнхийлөгч Jose Luis Кортес болон ОУАЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн бүс хариуцсан дэд Ерөнхийлөгч, Азийн 22 орны архитекторуудын байгууллагуудын удирдлагууд, төлөөлөл 150 гаруй архитекторууд оролцож байна.

Япон, Хятад, БНСУ, Энэтхэг Монгол зэрэг орны олон улсад нэр хүндтэй архитекторууд, эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хот төлөвлөлтийн өнөөгийн шилдэг туршлага, хэтийн төлөв , чиг хандлага болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орон, бүс нутаг, олон улсын хэмжээнд архитекторуудын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг өргөн хүрээний асуудлаар санал бодлоо солилцох юм. Мэргэжлийн 5 хорооны хуралдана.

Орчин үеийн хот байгуулалтын дэвшилтэт арга, шинжлэх ухаан, техник, цахим технологийн ололт амжилтуудыг ашигласан хот төлөвлөлт , хот байгуулалтын хөгжлийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлсон улс орнуудын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр сайн туршлагын талаар санал бодлоо хуваалцаж, оновчтой шийдэл, санаа, зөвлөмжүүдийг гаргасан үр дүнтэй арга хэмжээ болно.

.

                                                              Монголын Архитекторуудын Эвлэл 
                                                                                          Харилцах утас: 99092658

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.